x

Г.Занданшатар: Цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдцэгээе” цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголчууд бид ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигт нийцүүлэн томьёолж, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн нэн тэргүүний үүрэг гэдгийг тодорхойлсон билээ.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хүний эрх нь элдэв баримт бичигт чимэг болгож хэрэглэгддэг тунхагийн шинжтэй үг биш, харин иргэд бие биедээ хэрхэн хандах ёстой, төр иргэдэд хэрхэн үйлчлэх учиртайг тодорхойлсон зарчим, үнэт зүйл гэдгийг нийгэм даяар ойлгодог болсон нь өнгөрсөн 30 жилийн нэг чухал ололт юм.

Хүний эрхийн үзэл санаа төгөлдөржин хөгжиж, иргэд өөрсдөө хүний эрхийн эзэд гэдгээ хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ шаардах хандлага давамгайлж байна.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвших нэгэн баталгаа юм.

Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийнхээ хувьд адил тэгш байх учиртай. Хүний эрх гэдэг бол жам ёсны заяагдмал ойлголт. Нас хүйс, зүс царай, ажил мэргэжил, цалин орлогын гэх мэт ямар ч ялгаваргүйгээр монгол хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой.

Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй, нэг зоосны хоёр тал юм. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой. Гэтэл Монгол Улсад иргэнээ эрүүдэн шүүдэг үзэгдэл зогсохгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон боловч хэрэгжилт сул байна. Энэ мэт хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсооход ХЭҮК-ын үйл ажиллагаа чиглэх ёстой.

УИХ “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар төрийн бүх шатны байгууллагууд хичээн ажиллаж байна. Энэ үйл явцад хүний эрхийг зөрчихөөс ямагт сэргийлж, цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой. Энэ талаар энэхүү хэлэлцүүлгээр нухацтай ярилцан хэлэлцэх гэж байгаад талархал илэрхийлье.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь цаашид ч Монгол төрийн эрхэм зорилт хэвээр байх болно. Тиймээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард УИХ баталсан.

Өмнө нь ХЭҮК-оос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг өөрчилсөн. Шинэ хуулиар тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болголоо.

ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томиллоо.

Өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас надад талархлын захидал ирүүлсэн байна. Уг захидалд УИХ “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хууль батлах гэж байгааг сайшааж, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын ажлын алба, Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан тусгай илтгэгч Мари Лаулор энэ хуулийг УИХ баталбал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хууль батлан хэрэгжүүлсэн анхны манлайлагч улс болох болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцэн батлах болно. Баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад ХЭҮК манлайлал үзүүлэх ёстойг тэмдэглэе.

ХЭҮК-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд бүрэн чиглэж, үр дүнтэй байж чаддаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Харамсалтай нь “Тийм” гэж хэлэх боломжгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс шинээр томилогдсон гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой гэдгийг дахин сануулж хэлье.

УИХ-аас хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа, хараат бус байдлыг хангах талаар эн тэргүүнд анхаарч ажиллах болно.

Та бүхэндээ хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэгт заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй зүтгэхийг хүсэн ерөөе.

Хэрвээ ингэж чадвал Монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана" гэлээ. 

Цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг зочид, нийслэл, аймгуудын Хүний эрхийн ажилтнууд, нийт 50 гаруй хүн оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 13 цаг 25 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 15 цаг 29 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 15 цаг 30 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 15 цаг 36 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 15 цаг 38 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 15 цаг 40 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цаг 40 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 15 цаг 42 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 15 цаг 44 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 15 цаг 45 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 48 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 15 цаг 52 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 15 цаг 53 мин “Happy March” урамшуулал эхэллээ 18 цаг 47 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 20 цаг 57 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 20 цаг 59 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 21 цаг 0 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 21 цаг 1 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 21 цаг 4 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 21 цаг 9 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top