x

АН: УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнахыг шаардлаа

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ.

Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна.

Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа.

Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг АН удаа дараа анхааруулж ирсэн.

Гадаад орнууд, олон улсын байгууллагууд, иргэдээс цар тахалтай тэмцэхээр хуримтлуулсан асар их хандив, тусламж зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, одоог хүртэл тодорхойгүй хаалттай байсаар байна.  

Өвчин ямар байдлаар нэвтэрсэн, голомтын эх үүсвэр нь хаанаас гарсныг өвчин дэлгэрээд сар гаруй хугацаа өнгөрч байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна. Мөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй, эзэнгүйдүүлсээр байна.

Энэ хугацаанд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд судалгаагүй, хоорондоо зөрчилдсөн, огтын уялдаагүй, олон дахин эргэж буцсан, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн байдлаар гарч иргэд олон нийтийг бухимдуулаад зогсохгүй галын шугамд тэмцэж байгаа жирийн албан хаагчдаа ч удирдлагын хомстолд оруулж, талцуулсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна.

Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг УОК-ын бүрэлдэхүүнтэй  уулзалдаж “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хойш тавьсаар байгааг бид ноцтой, санаатай алдаа гэж үзэж байна.

Цар тахлын эсрэг Монгол Улс иж бүрэн судалгаатай, шийдмэг ажиллах байтал  Засгийн газар, УОК, НОК зэрэг байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй таагүй уур амьсгал бүрдэж байгаад АН харамсаж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо. Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН харамсаж байна.

Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,  
  2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,
  3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Batdulam (66.181.161.11)
    Ene. Bol. Mongolail. Urhiin. Erh. Ashig. Mun ymaa. Ardchilsan. Namiinhandaa. Bayrlalaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • бухимдагч (64.119.23.218)
    ЭНЭХҮҮ АСУУДЛЫГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ЗОХИЦЦУЛАХ ГЭЖ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА БАЙГУУЛАГДСАН ЮМ.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.163)
    Онцгой нөхцөл гэчихээд эмч нь утасдаад ч авахгүй бга юмнууд юу нь сайн ажиллахав дээ.нойр хоолгүй эмчлэхэд хажууд нь зогсоод бна ч гэж юу бхав...харин сэхээний эмч сувилагчид л ээлжтэй үeдээ тэгж ажилладаг байх.та нарын төлөө,нойр хоолгүй гэдэг наад худал үгээ одоо хэлэхээ больцгоо.цалингаа аваад л ажиллацгааж бга.хэн ч бсан ингэж л ажиллана.гавъяа биш хариуцсан ажлаа л хийж бна.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • noxorsog (66.181.161.83)
    ajiilag baigaa alban xaagchin onchgoi em emchiin baiguulguud mash sain ajillaj bgaa
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top