x

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан юм.

Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 14 цаг 41 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 14 цаг 49 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 14 цаг 51 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 14 цаг 52 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 14 цаг 52 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 17 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 17 цаг 19 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 17 цаг 20 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 17 цаг 22 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 17 цаг 23 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 17 цаг 29 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 17 цаг 29 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 17 цаг 31 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 17 цаг 32 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 18 цаг 41 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 19 цаг 44 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 19 цаг 46 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 19 цаг 46 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 19 цаг 48 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top