x

АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

​​​​​​​УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар: 

  • Монгол Усын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

  • Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол;

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл болно.

Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж гишүүд үзлээ. Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийв.

Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, нэр дэвшигчид хандив өгч байгаа талд нь хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой. Зарим тохиолдолд нэр дэвшигчид албаар хохирол учруулах зорилготойгоор  хандив өгдөг.  Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд  хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв гэж үзэж буй.

Мөн гадаадад амьдардаг иргэд цахимаар бүртгүүлж саналаа биечлэн өгөх, сонгуулийн сурталчилгааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэрэг саналыг төсөлд нэмж тусгалаа.

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Учир нь уг төсөл ковидын онцгой үед яаралтай хэлэлцэх шаардлагатай бус, Дэд дарга томилох асуудал өнөөдөр чухал бус гэж дүгнэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top