x

Коронавируст турмерикийг хэрэглэхийг зөвлөж байна

Америкт хэдэн жил яваад ирсэн найз маань “Чи турмерик гэж мэдэх үү,  тэнд байгалийн антибиотик гээд хаа сайгүй хэрэглэдэг болсон. Одууд нь хаа сайгүй л турмерикний ач тус, эрүүл мэнд, гоо сайхны ач холбогдлыг нь ярьж, байнга  хэрэглэдгээ   гайхуулдаг болсон” гэж ирээд л ярив. Би хариуд нь “Монголд орж ирээд удаж байгаа. Тэр америк европынхноос чинь өмнө монголчууд хэрэглээд олон зуун жил болж байна. Хуучны маарамба нарын эм тан хийхэд энэ турмерик их ордог байсан юм билээ. Би ч байнга хэрэглэдэг” гэлээ.

Бидний дунд ийм яриа болж өнгөрөв. Энэ яриаг дахин санах болсон нь корона гэх дэлхийг айлгасан айхтар өвчин гарсантай холбоотой Энэтхэгийн турмерикийг хэрэглэхийг олон орны эмч, эрдэмтэд зөвлөж, бүр хэрэглээд эхэлж. Үнэн хэрэгтээ би л хувьдаа сайн гэж сонсож, уншиж хоолондоо болон гоо сайхны ахуйн  хэрэгцээндээ хэрэглэж заншсанаас илүү  сүрхий чухалд тооцож байгаагүй.

Уг нь монголчууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд аль хэдийн дадчихсан,  бидэнд нэг их шинэ зүйл биш л дээ.   Гэхдээ тэр бүр  өнөөх шидэт нунтгийн талаарх гайхалтай мэдээллүүд, ач тусыг нь нарийн сайн мэддэг болсон эсэхийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй зарим нь надтай адилхан хоол, гоо сайхан зэрэгт л хэрэглэж дадаад түүний ид шидийн тухай тийм нарийн ойлголт аваагүй ч байж болох  юм. За тэр ч яахав. Хамгийн чухал олж авсан  мэдээллээ уншигчидтайгаа хуваалцья.

Саяхан гайхал коронагийн талаарх мэдээлэл, түүнийг эмчилж байгаа арга туршлагыг хайж уншиж байгаад л түүнийг дарж авах гэж дэлхийгээрээ арга сүвэгчилж байгаа энэ үед хөнөөлт вирусийн эсрэг эмчилгээний арга барилаа уламжлалт анагаах ухаантай хослуулах, тэр тусмаа турмерикийг өргөн хэрэглэж үр дүнд хүрч байгаа талаар уншаад  үнэхээр талархан хүлээж авлаа. Хамгийн сонирхолтой нь шинжлэх ухааны томоохон төлөөллүүд, эмч нар, судалгаа, шинжилгээний байгууллагуудаас гаргасан  өгүүллүүдийг уншсан болохоор итгэл үнэмшил төрлөө.     Турмерикийн үр өгөөжийн талаар бол яриад байх юм алга. Үнэхээр олон талын ашигтай байгалийн гайхамшиг мөнөөсөө мөн. Хэдэн жилийн өмнөөс Шидэт нунтаг турмерик гэсэн шошготой хүнсэнд хэрэглэгдэхээр савлагдсан бүтээгдэхүүн орж ирж борлуулагдах болсон.

Харвардын их сургуулийн эрүүл мэндийн хуудас /https://www.health.harvard.edu/…/curcumin-for-arthritis…/ наа  “Энэтхэг турмерик ба түүний доторх күркүмин нь уушгийг цэвэрлэж, эрүүлжүүлж цусыг шингэлж, цусан дахь вирус бактерийг цэвэрлэхээс гадна үе мөчний үрэвсэл, тэр дундаа үе мөчний остеоартритийг анагаадаг тухай судалгаа туршилт хийж анагаасан тухай нийтлэгджээ. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд ясны хавдрыг анагаахаар туршиж судалж,  өөрийн албан ёсны сайтдаа энэ судалгааны өгүүллээ оруулжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд уламжлалт анагаах ухаан, тэр дундаа турмериктэй сүү нь Ковидийн вирусыг устгаж байгаа талаар мэдэгдсэн байна лээ.  Тэр шороон түмэн хүнтэй Энэтхэг яаж коронагаас хамгаалаад байна. Түүнчлэн Энэтхэг улс коронавирусээр халдварлагсдын 90 гаруй хувийг анагааснаа дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамыг Аюурведийн яам гэж нэрлэдэг бөгөөд иргэддээ турмериктэй сүү буюу Golden milk-ийг  өдөр бүр уухыг зөвлөх болсон. Ийм л учиртай байж.  

Саяхан Нью-Йорк хотын нэгэн эмнэлгийн эмч коронавирус туссан боловч уламжлалт анагаахын турмерик хэрэглэж эдгэж, эргэн ажилдаа орсон талаараа сошиал хуудаснаа жиргэжээ.

Манай Эрүүл мэндийн салбар коронагийн эсрэг вакцин гаргаж чадахгүй нь ойлгомжтойгоос хойш, бусад улсад вакцин туршилтаасаа хурдан гарч албан ёсоор нийтэд хэрэглэгдэх үеийг хүлээх, тэр хүртэл хохирол багатайхан давах гэж шууд л хөл хорио тогтоогоод байгаа. Хэдийгээр энэ нь нийтийг хамарсан байдалд хүргэхгүй, хумих гэсэн арга боловч хугацаа явах тусам улс орны эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орохыг эдийн засагчид анхааруулсаар байна. Тэгвэл тэр хүртэл бид хэрхэн тэсэх вэ. Өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ.

Дэлхийн улс орнууд коронавирусийг эмчлэх арга зүйг аль болох уламжлалт анагаах ухааны эмчилгээн дээр суурилж байна. Учир нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эм тангийн чухал орцын нэг нь хэзээнээсээ турмерик байсан. Монголчууд эртнээс Энэтхэгээр дамжуулан авчирч эм тандаа ч хэрэглэж байсан уг сурвалжтай.

Хүмүүс өнөөгийн шинжлэх ухаанд найдах хэрнээ өнө эртнээс уламжилж ирсэн уламжлалт анагаах ухаанд анзааралгүй ханддаг юм болоо. Угтаа цагийн уртыг туулж, хүн ардыг эмчлээд ирсэн юм шүү дээ. Турмерикийг онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст болон 21 хоногийн хорионд байгаа иргэдийнхээ хоол хүнсэнд ч зөвлөж яагаад болохгүй гэж. Бүтэх,  бүтэхгүй элдэв туршилтанд орж, байхын оронд хэрэглэж заншсан, хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнээ хэрэглэхэд гэм хоргүй. 

Өдгөө коронавирусийн эсрэг Энэтхэг, Хятад, Тайланд гэх мэт орнууд энэ цар тахлын эсрэг өргөн дэлгэр түлхүү ашиглах болсон. Гэтэл Англи, Итали, Америк, Индонези гэх мэт олон орны эрдэмтэн судлаач, эмч нар иргэддээ өдөр тутамдаа аюулт коронавирусийн эсрэг, урьдчилан сэргийлэхийн тулд  хэрэглэхийг зөвлөж байна. 

Манай улсад Энэтхэгийн “Shyam Dhani Industries PVT” компанийн албан ёсны төлөөлөгч “ТАДАОТ” ХХК нь Шидэт Энэтхэг турмерикийг албан ёсны эрхтэйгээр хэдийнээ оруулж ирсэн нь монголчуудыг дэлхийн хэрэглээтэй  танилцуулж, хэрэглэж сургасан. Одоо ид шидийг нь үзэхэд бодлогоор дэмжээд өгөх бололцоо бий. Манай эмч нар бол өөрсдөө ахуйн хэрэгцээндээ хэрэглээд тэрийг сошиалаар гайхуулж байгаа харагддаг. Нийтэд хэрэглүүлэх нь чухал байна.  Нэгэнт дэлхийн улс оронд ач тусаараа хэрэглээнд нэвтэрчихсэн, Харвардын эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон турмерикийг Эрүүл мэндийн яам бодлогоор монголчууддаа өдөр тутмын зөв зохистой хэрэглээ болгууштай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 4 цаг 0 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 4 цаг 2 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 4 цаг 3 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 4 цаг 4 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 4 цаг 6 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 4 цаг 7 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 9 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 9 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 4 цаг 11 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 8 цаг 50 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 8 цаг 50 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 8 цаг 52 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 10 цаг 51 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 10 цаг 53 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 10 цаг 55 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 10 цаг 57 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 11 цаг 34 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 13 цаг 21 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 13 цаг 23 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 23 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top