x

Ж.Ганбаатар: Онцгой нөхцөлд зээлийн хүүг царцаах биш тэглэх хэрэгтэй

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, дүгнэлт гаргах УИХ-ын түр хороо хуралдлаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Энэ бол маш онцгой үе. Ийм үед зээлийн хүүг хойшлуулах, царцаах биш тэглэх хэрэгтэй байна" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Дэлгэрсайхан "Энэ онцгой нөхцөлд хадгаламжийн хүүг зогсоовол яадаг юм бэ. Ингэвэл зээлийн хүүгийн зардал буурна. Үүнд илүү ач холбогдол өгч, зоригтой шийдвэр гаргаач. Давагдашгүй хүчин зүйл гэсэн хуулийн заалтаа баримтлаад 3 эсвэл, 6 сар хүүгүй болгооч. Засгийн газар бүхнийг даах боломж байхгүй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3 байна уу 6 сар байна уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Тэгэхгүй бол хадгаламжийн хүү авах байтугай юм болно" гэв.

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Зээлдэгчийн эрх ашигтай холбоотой асуудлаар эрх бүхий хуулийн этгээд иргэнтэй гэрээ байгуулахдаа Иргэний тухай хуулийг баримталж, өөрсдийн тохиролцоон дээр гэрээ байгуулж байгаа. Нөгөө талдаа Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг боловсруулсан байгаа. 

Хадгаламжийн хүүг тэглэхтэй холбооотой хууль гаргаад хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ Монголбанк хадгаламжийн хүүг зогсоо гэх эрх зүйн боломж байхгүй. Энэ нь санхүүгийн зээл зээлийн 95%-ийг бүрдүүлж байгаа банкны системээ татаад унагах вий гэсэн  болгоомжлол байна. 

Хадгаламж эзэмшигчдийн тухайд нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай нь нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30%-ийг эзэлж байна. Үүнд ААН-үүдийн хадгаламж жин дарж байгаа. Дундаж давхаргын иргэдийн хувьд хадгаламжийн хэмжээ нэлээд өссөн байна. 10-100 сая төгрөгийн хадгаламжтай байна. Тиймээс хадгаламжийн хүүг тэглэх нь массыг хамарсан асуудал болох болов уу гэж харж байна" хэмээн хариуллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top