x

"Нэг удаагийн бээлий, хамгаалах хэрэгслийг гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлтөд нэмэх ёстой"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа.

Өнөөдрийн /2020.11.23/ хуралдаанаар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх хуулийн төслүүдийг дэмжихэд санал нэгдэв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, хоорондоо зөрчилтэй байна. Иймд эдгээр зөрчлийг засч сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Цар тахалтай холбоотойгоор улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Үүнээс улбаалан өнөө үед дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн нийлүүлэлт саарч үнэ өссөн.

Манай улс ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ.

Тиймээс дээрх өргөн нэр төрлийн барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна.

Дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалтын нэг удаагийн бээлий, амны хаалт, цар тахлаас хамгаалах хэрэгслийг ч нэмж оруулах ёстой гэж гишүүд үзэв. Учир нь нэг удаагийн бээлийний нөөц улсын хэмжээнд дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарч хамгаалах хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top