x

Г.Дамдинням: Ордонд ажилтай гэж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байна. Чуулганаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Шадар сайдаас асууя. Хөл хорио тогтоож ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг шиг ээлжтэй байлгах боломж бий юу? Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ?

Дараагийн асуулт банкууд хэзээ нээж гүйлгээ хийх вэ? Эдийн засгийн үйл ажиллагааг ингэж царцааж, зогсоож болохгүй. Хүү нь тахлын үед яваад байж, гүйлгээ хийх хэсэг нь байхгүй байна. Тодорхой хариулт хэлээ?

Эцэст нь Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр Их хурлын гишүүн хүн, ордон дээр цуглах ажилтай гээд явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга. Өгч байгаа үүрэг, даалгавар чинь газар дээрээ хэрэгжихгүй байна" гэлээ.  

УОК-ын дарга Я.Содбаатар "Цар тахлын голомтод ажиллаж байгаа салбар салбарын 12 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийг тодорхой ээлжинд оруулж ажиллаж байгаа. Жишээ нь, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод нэг ээлжинд 3,800 орчим хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг 10 гаруй тэрбум төгрөг гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулсан" гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 11 байгууллагын ажилтнуудыг гэр, ажлынхаа хооронд явахыг зөвшөөрсөн. Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд 6,343 цагдаа, дотоодын цэргийн алба хаагч ажиллаж байна. 

Хувийн ажлаар зорчиж яваа иргэдийн замын хөдөлгөөнд оролцуулна, оролцуулахгүй гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Бүх иргэдийг цагдаа шалгаж дээр дурдсан 11 байгууллагад хамаарах хүмүүст зорчих эрхийг нь нээж өгч байгаа.

Өчигдөр УИХ-ын түр хорооны хуралдаанд зарим гишүүн оролцох шаардлагатай болсон тул, гишүүний үнэмлэхийг нь үндэслэж, Төрийн ордны чиглэлд явах эрхийг нээж өгөх чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгсөн. Таньтай холбоотой харилцааны зөрчил, дутагдаж гаргасан цагдаагийн алба хаагчийг хувийн дугаараар нь мэдээлж болно. Эргэж хариу өгөх болно" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарт Сэлэнгэ аймгаас бусад газрын эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Улсын хэмжээнд бөөрний диализийн аппаратад ордог хүмүүсийг оруулахгүй, эсвэл үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг зүйл байхгүй байгаа" гэлээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хорио цээрийн үед цахимаар яювагдаж байгаа. Их, бага гүйлгээ, картын гүйлгээ хэвийн явж байна. Иргэд пос машин, АТМ машин бүгд ажиллаж байгаа. Өдөрт дунджаар АТМ-ээс 27 мянга гаруй иргэн бэлэн мөнгө авч байна. Гүйлгээ саатсан асуудал байхгүй. Банкууд нээж ажиллах тал дээр УОК-оос зөвшөөрөл хүлээж байгаа. Банкуудын хувьд тодорхой хэсэгт халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллахад бэлэн байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 0 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 9 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 7 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top