x

М.Энхсайхан ба Коронавирус

Өмнөх өдрийн дугаартаа бид Ерөнхий сайд асан М.Энхсайханы хамгийн сүүлд /2020 оны гуравдугаар сард/ өгсөн ярилцлагыг нийтэлсэн билээ. Уг ярилцлагадаа тэр хүн коронавирусын халдвар Монгол Улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд хэрхэн нөлөөлж буй, ирээдүйд ямар эрсдэл учирч болох тухай, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд байгаа оносон эсэх талаар шүүмжлэн хэлэлцсэн байдаг. Түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдохоос хэдхэн хоногийн өмнө болсон яриа. Харин өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн Эрүүгийн танхимаар өмнөх хоёр шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээсэн билээ /Тодруулбал, анхан болон давах шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жил зургаан сарын ялаас зургаан сарыг хасч, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн/.

Асуудлын гол юунд вэ гэвэл хэзээ мөдгүй шоронгийн хаалга татах нь тодорхой болчихсон үедээ ч гэсэн тэр хүн өөрөөсөө илүү улс орон, ард иргэдийнхээ аж амьдрал, ирээдүйд санаа зовсоор байсанд юм.

Хамгийн нэгдүгээрт “Коронавирусын аюулыг дутуу үнэлээд байна аа” гэдгийг анхааруулсан байдаг юм. Гэхдээ энэ нь эмч, эмнэлгийн байгууллагууд болон онцгойгийнхонтой холбоогүй. Тэд үргэлж халдвартай тэмцэж, гамшгийг сөрж ирсэн учраас аюулын мэдрэмж өндөр байгаа. Хамгийн гол нь улстөрчид, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд энэ аюулын мэдрэмж маш бага байна. Аюулыг дутуу үнэлж байгаа учраас авч байгаа арга хэмжээнүүд нь ч гэсэн дутуу дулимаг болоод байна... гэсэн байдаг. Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн дараа болсон яриа л даа.

Тэр үед М.Энхсайхан гэдэг хүн “Коронавирусыг өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манай алдаа. Хамгийн түрүүнд төсвөө тодотгох ёстой. УИХ үүнийг хийх ёстой. Цемент, шавар шохойнд зарцуулдаг мөнгөө хүн рүүгээ хандуулах ёстой. Эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр чинь бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Дайны нөхцөлд байна гэдгээ манайхан ойлгочихвол хийх ажил нь их тодорхой болоод ирнэ. Хууль нь хүртэл өөр байх ёстой” гэсэн байдаг.

Дайны нөхцөлд улс орнууд хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр эмч, эмнэлгийн байгууллагуудаа чадавхижуулдаг. Эмнэлгүүдийнхээ ор, эмч нарынхаа орон тоог нэмэгдүүлдэг. Гэтэл энэ тал дээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ? ХӨСҮТ, Халдвартын эмнэлгүүд дээр 100, 200 орыг коронавирусын халдварыг эмчлэхэд зориулж сулласан, Яармагт шинээр баригдсан хүүхдийн эмнэлэгт 800 ор дэлгэсэн гэдгээс өөр тоо баримт бий бил үү? Халдварын эхний өдрүүд, анхны хөл хорионы үеэр АШУИС-ийн ресидентүүдийг хотоос гарах, орох товчоод дээр хэд хоног зогсоогоод цалин, урамшууллыг нь өгч чадалтгүй буцаагаад татсан. Улаанбаатар хотоос гадна Дархан хотод коронавирусын шинжилгээ авах ганцхан лаборатори ажиллаж байна. Гэтэл өнөөдөр Хэнтий, Сэлэнгэ, Улаанбаатар гээд гурван ч газар голомтолсон халдвар тархчихлаа. Эрүүл мэндийн төвүүд нь халдварын шинжилгээ авч эхлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 хүрэхгүй хүн тусгаарлалтад байгаа ч Улаанбаатарт хамгийн ойр, эмнэлгийн стандарт шаардлага хангасан гэж үзсэн “Энхсаран” сувиллын газраас коронавирусын халдвар голомтлоод тархчихлаа. Зөвхөн эндээс халдвар авсан, өвчилсөн хүний тоо 40 гаруй /өчигдөр оройны байдлаар 44/ болсон байна, ердөө долоохон хоногийн дотор. Дээр нь Монголдоо ганц халдварыг тогтоож байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд өөрсдөө халдвар аваад өвчлөөд эхэлчихлээ. Халдвар авсан бүх хүнийг ганцхан газар цуглуулаад, эмч, ажилчдыг нь өдөр, шөнөгүй, ээлж халаагүй ажиллуулсны гай шүү дээ. Ядаж л эмнэлэг дотроо амрах байр ч үгүй. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар халуун савтай аарц, варианы шилтэй хоол бариад хамгаалалтад гарсан цагдаа нараа эргэж тойрч яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна лээ. Бас нэг байгаа оноогүй, баадуудуулчихсан нөхөр. Хууль зүйн сайд ямар айлын авгай, дуудлагын хоол түгээгч үү? Түүнийхээ оронд цагдаагийн албан хаагч нарынхаа орон тоог нэмэгдүүлэх /өндөржүүлсэн бэлэн байдал байтугай энгийн үед хүрэлцдэггүй/, цалин, нэмэгдлийг нь тодорхой болгох /ядаж төсөвтөө тусгасан байх ёстой биз дээ/ нь салбарын сайдын эрхлэх ажил. Тэгснийхээ дараа харин шөлөө зөөнө үү, цуйвангаа сэгсэрнэ үү хамаатай юу.

Тэгээд хэвлэлийн хурал зарлах, мэдэгдэл хийх болохоороо “Манай цагдаа нар нойр, хоолгүй ажиллаж байна” гэж ярина. Аминдаа л ажлаа сайн хийж байна гэж хэлүүлэх гээд байгаа бололтой. Тэр нь бүр албан хаагчдынх нь хүртэл амны уншлага болчихсон. Цагдаа нойртой, хоолтой байхыг Хууль зүйн сайд хариуцахгүй юм бол хэн хариуцах вэ?

М.Энхсайхан сайд асан тэр үед хэлж байв. Коронавирусын эдийн засагт үзүүлэх нөлөө хамгийн багадаа 18 сар шүү, тэрнээс их ч байж магадгүй. Тийм учраас бодлого маань сууриараа өөрчлөгдөх ёстой. Европ руу тархсан халдварын хоёр дахь давалгаа Европоос Ази руу эргэж ирнэ. Үүнд бид бэлтгэлтэй байх ёстой юм шүү гэж. Тэр үед манай улстөрчид, бодлого тодорхойлогчдоос ингэж харсан, хэлсэн нэг ч хүн байхгүй. Түүнээс хойш ч байгаагүй.

Засгийн газрын тэргүүн нь хүртэл УИХ-даа “Төсөвт тодотгол хийх шаардлагагүй” гэж хэлээд төсвийн бүх эрх мэдлийг өөртөө аваад явчихсан шүү дээ. Үр дүнд нь Хэнтийд хэдэн балгастай, Улаанбаатарт урсдаггүй усан оргилууртай л үлдсэн биз дээ. “Хүн рүүгээ хий” гэсэн хөрөнгө оруулалтыг цемент, шохойнд өгөөд дууссан байдаг юм. Үүнийхээ оронд хүн ам олонтой, хилийн боомтуудтай аймгууддаа ядахдаа нэг нэг барилга худалдаж аваад оношлогоо, эмчилгээний төв байгуулчихсан бол өнөөдөр ингэж яахаа мэдэхгүй амаа ангайж суух үү? Вакцин худалдаж авах мөнгө байхгүй, зээл тусламж гуйгаад суух байсан уу?

Тэгээд ч төсвийнхоо орлогын гуравны нэгийг шавар шохой овоолоход зарцуулчихдаг, түүнээсээ өөрсдөө цавчаа хийгээд сууж байдаг манайх шиг улсад тусламж үзүүлэх байгууллага, улс олдох уу?  

Коронавирусын халдварыг дотооддоо алдсаны дараа Засгийн газрын зүгээс иргэддээ "эерэг байх, дархлаагаа дэмжих"-ийг өдөр болгон сануулж, манай хэвлэлийнхэн хүртэл түүнд нь уусчихсан "Халдварыг дотооддоо тархаалгүй өдий хүрсэн нь харин ч баатарлаг үйл. Засгийн газар сайн ажиллаж байна" гэх мэтээр алга ташаад явдаг болсон байна лээ. Эерэг байх нэг хэрэг. Үнэн бодитой байна гэдэг огт өөр зүйл шүү.  

Ингээд харахад Х.Баттулга /сүйрэл, гамшиг ирэх бүрт усанд шидсэн чулуу шиг алга болдог нэг хүн байна/, У.Хүрэлсүх хоёр М.Энхсайхан гэдэг хүнийг шоронгийн хананд хавчуулахын оронд дэргэдээ аваад зөвлөгөөг нь сонссон бол өөрсдөд нь өлзийтэй байж дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • OYUN (102.89.75.162)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
  • OYUN (102.89.75.162)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 2 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 58 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 1 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 1 цаг 14 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 1 цаг 16 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 1 цаг 16 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 1 цаг 17 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 1 цаг 37 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 1 цаг 56 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 2 цаг 7 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 2 цаг 22 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 3 цаг 14 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 3 цаг 14 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 3 цаг 15 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 3 цаг 18 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 3 цаг 21 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 22 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 3 цаг 23 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 3 цаг 50 мин Элбэгдоржийн “хэрэг” 5 цаг 14 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top