x

М.Энхсайхан яасан юм бэ?

Төслийн нэгжийн “ТОМ” дарга нар аа! Хамгаалах эрхзүйн орчин байхгүйг харав уу?

Ердөө зургаан сарын өмнө, 2020 оны тавдугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гурав хоногийн турш шүүн хэлэлцээд 4.6 жилийн ял оноосон. Түүнийг Тавантолгой төслийн цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд өндөр үнээр автомашин худалдаж авсан гэж үзээд 55 сая төгрөгийн хохирол гэгчийг нөхөн төлүүлж, дээр нь ийм хэмжээний хорих ялаар “шагнасан” юм. Харин өчигдөр Улсын Дээд шүүх М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялаас ЗУРГААН САРЫГ хасаж өгч “буян үйлдэв”.

Энэ хэргийн мөн чанар юунд байна вэ?

Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмжийг зөрчсөн, Төмөр замын тээврийн талаар Төрөөс баримтлах бодлогыг баталсан УИХ-ын тогтоолыг зөрчиж, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитомо” корпорацийн түншлэлд давуу байдал бий болгосон гэж буруутгасан бололтой юм. Тэр давуу байдал нь хаана байна? Юугаар нотлов? М.Энхсайханы баталснаар өнөөдөр төмөр замын бодлого явчихаж уу? Үгүй л дээ.

Хамгийн аймшигтай нь Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа “Тоёота Лексус-570” маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнээс 55 сая төгрөгөөр илүү үнээр тус төслийн нэгжид худалдан авч Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулчихсан уу гэвэл бас л байхгүй. Энэ зорилгоор 55 сая төгрөгийн илүүтэйгээр машин авчихсан уу гэхээр бүр доромжлол мэт сонсогдох аж. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр Улсын Дээд шүүх дээр арай өөрөөр шийдэгдэх байх гэсэн хүлээлт талаар болж ердөө зургаан сарыг хасаж өгч гэнэ. Үүнд шүүгдэгч М.Энхсайхан баярлах ёстой бололтой.

Түүний хувьд уг автомашиныг худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд хийсэн бөгөөд хэрэв эдгээрийг гэмт хэрэг гэж үзвэл тухайн үед мөрдөж байсан 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэх нь шүүгч, прокуроруудад “таалагдсан” болохоор ялын “лангуун” дээрээс сонгож авсан бололтой юм. Ингэж л харагдаж байна шүү дээ!

М.Энхсайханы бэлтгэсэн төсөл батлагдаж хэрэгжсэн бол, хараал идсэн давуу байдал гэгчийг нь үүсгэсэн бол ялаа авах ёстой. Гэтэл гэрээний төсөл өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 19.6 буюу “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 буюу “Албан тушаалаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдлыг бий болгосон” гэсэн хоёр заалтыг зориуд цуглуулж байгаад яллачихсан мэт дүр зураг харагддаг.

“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Нөгөөтэйгүүр М.Энхсайхантай “тооны хэлээр” маргасан АТГ 2013 оны зах зээлийн үнэлгээг нь гаргуулахдаа 2019 оны үзүүлэлтээр хуучруулж буюу үнийг бууруулж тооцоолуулан “Тэр үед 130 сая төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 75 сая төгрөгийн үнэтэй байгаа тул 55 сая төгрөгийн зөрүү “арайхийн” олж үүнийгээ “Их хэмжээний хохирол учруулсан” болгож буруутгасан байдаг. Үүнийг шүүх өөрөөр авч үзэхийг буюу шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.

Нөгөөтэйгүүр “гол том хэрэг” болох гэрээний төслийн асуудлын тухайд М.Энхсайханы ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан байтал гардан авсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байхгүй. УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж байгуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, тэрхүү Ажлын хэсгийн 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдөр дүгнэлт хэзээ ч, хаана ч хэрэгжээгүй, хэрэглэгдээгүй цаас байтал түүний дагуу шийтгэсэн нь бүр ч хачирхалтай байлаа.

Гэвч шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүгдэгчийг туйлширч өмөөрөх гэсэнгүй. Харин эндээс харахад, Засгийн газар, түүний гишүүд, элдэв Ажлын хэсгүүд, шинээр байгуулагдсаар байгаа Төслийн нэгж гэгчийн “Том дарга” нар аа! Өнөөдөр хашиж буй ажил албатай чинь холбоотой болон холбоогүй байвч улс төрийн шалтгаанаар олон “Энхсайхан төрөх” магадлал өндөр байна. Энэ бол айлгах сэдэв биш.

Хамгийн гол нь М.Энхсайхан нарт хэрэглэж буй хуулийн заалт ЭРХЭМ ДАРГА ТАНЫГ хамгаалахгүй! Та нарын өнөөдрийн үйл ажиллагаа, өнөөдрийг, зөвийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо алга! Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын болон түүний байнгын хороодын дүгнэлт, тогтоолууд, түүн дээрх тамга, гарын үсэг таныг хамгаалдаггүй юм байна. Ийм нөхцөлд ажиллах амаргүй тул намаараа, салбараараа хэлэлцэж болохгүй бол “хуйвалдаж” байгаад ч хамаагүй төрийн ажил хийх эрх зүйн орчноо баталгаажуулж авах ёстойг энэ шүүхийн шийдвэр харууллаа.

У.Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 0 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 9 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 7 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top