x

Нэг ам.доллар 29 боодол дэвсгэрттэй тэнцэж байна

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Чуулганы хуралдаанд оролцсон АН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын эдийн засагтай холбоотой, эрсдэл бүхий тоон үзүүлэлтүүдийг хувцсан дээрээ шивүүлж, ширээн дээрээ байрлуулсан нь МАН-ын бүлгийхний хувьд наадам наргиан болов. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ тухай "Энэ инээдэм биш ханиадам шүү. Энэ тоонуудыг та нар хар. Ард түмний амьдрал ямар болсон нь харагдана. Эцсийн хэлэлцүүлэгт Монголбанкныхнаас асуугаад байх юм алга. Энэ хүмүүс өөрсдийнхөө түвшинд ажлаа дээд зэргээр хийж байгаа. Харин энд байгаа тоонууд дандаа улс төрийн шийдлүүд. Мөнгө хэвлэх, хий хоосон интервенц хийх, ханш унах, төсвийн үр ашиггүй зардал гээд бүгд улс төрийн шийдвэр. Ханшийг 40 хувиар алдаад байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 2017 онд нэг ам.доллар 17 боодол нэгтийн  дэвсгэрттэй тэнцэж байна гэж шоу хийсэн. Гэтэл өнөөдөр 29 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна. АН-ын бүлгээс 20 мянган төгрөгөөр 2016 онд ямар хүнс авдаг байсан, өнөөдөр юу юу авч хүрч байгааг чуулганы танхимын үүдэнд харуулсан. Зарим эрэгтэйчүүд ийм мөнгөөр юу авч байгааг мэдэхгүй байх. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унасан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top