x

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас татгалзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав. 

Өнгөрөгч долоо хоногт тус байнгын хороонд нэр дэвшигчдийг танилцуулсан боловч гишүүд ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн нэг хүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлэн уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон билээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлсэн.

Байнгын хорооноос нэр дэвшигч Ц.Цогтыг 100 хувийн саналаар дэмжихээ илэрхийлсэн бол С.Батхүлэгийг шүүгчээр томилогдох шаардлага хангаагүй гэдэг шүүмжлэл хэлэв. 

Харин өнөөдрийн хуралдаанд ШЕЗ-өөс дээрх хоёр хүнийг танилцуулахаар дахин оруулж ирэв. Гэтэл байнгын хорооны зарим гишүүн С.Батхүлэгийг дахин оруулж ирснийг эсэргүүцэн хуралдааныг хаяж гарсан юм. Гишүүд түүнийг хууль, улс төр, ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзэж байгаагаа хэлж байв.

Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Энэ дагуу холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулдаг. Гэвч Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх нэр дэвшигч С.Батхүлэгтэй танилцахыг хүссэнгүй. 

Ингэснээр УДШ-ийн шүүгчийг томилох асуудал гацаанд оров. ШЕЗ-өөс хоёр нэр дэвшигч оруулж ирсэн ч байнгын хороо нэгийг нь дэмжин, нөгөөгийн танилцуулгыг хэлэлцэхээс татгалзсан. Тиймээс ШЕЗ дахин өөр нэр дэвшигч оруулж ирэх үү эсвэл байнгын хороонд танилцуулсан нэг нэр дэвшигчээ УИХ-руу оруулах уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ. 

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Дээд шүүхийн сонгон шалгаруулалтад хэдэн хүн орсон бэ. Хэн хэн орсон юм. Түүн дотор шүүгчээр ажиллаж байгаа хэдэн хүн байсан бэ. Ямар оноотойгоор энэ хоёр хүний оруулж ирж байгаа юм бэ. Илт хууль зөрчсөн гэж яриад байхад дахиад яагаад оруулж ирээд байгаа юм бэ. Шүүхтэй холбоотой асуудал дээр УИХ хориг тавих боломж нь хэлэлцэхгүй хойшлуулж орхих. Өмнөх парламентын үед хоёр хүнийг бас хэлэлцэхгүй байсаар байгаад хойшлуулж байсан. Яалтчгүй хууль зөрчсөн юмыг яагаад дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: ШЕЗ-ийн даргын тушаалаар Улсын дээд шүүхийн шүүгчийн сул хоёр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад зургаан хуульч, гурван өмгөөлөгч нийт есөн хуульч нэр дэвшиж бүртгүүлсэн. Эдгээр хүмүүсээс шалгалт авсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: ШЕЗ хууль зөрчөөд хуулийн шаардлага хангаагүй хүнийг танилцуулах гээд оруулж ирж байна. Танилцана гэдэг байнгын хороо өөрөө хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс хойшлуулах биш танилцахаас татгалзах санал хураах саналтай байна.

УИХ-ын гишүүн А.Адьшаа: УИХ-ын байнгын хороо мөрдөн шалгадаг, хүнийг янз бүрийн байдлаар эвгүй байдалд оруулж байна. Дэгээ барья. ШЕЗ-ийн гаргаж өгсөн юманд итгэхгүй бол хэнд итгэх юм. Ингээд олонхоороо асуудлыг шийдэх юм уу. Шударга шүүхийг байгуулна гэж та нар сонгогдож гарч ирсэн. Гэтэл ШЕЗ нь эрхийнхээ дагуу хүнээ оруулж ирэхээр хүнд таалагдахгүй, намд таалагдахгүй байна гэдэг байдлаар хандаж болдог юм уу. Би энэ асуудлыг хэлэлцэж, танилцмаар байна. Та нар өөрсдөө шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна шүү дээ. Үнэхээр хууль бус юм оруулж ирсэн юм бол энэ хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлж арга хэмжээ ав. Та нарт таалагдахгүй бол хэлэлцэхгүй, таалагдвал хэлэлцдэг УИХ-ын жишгийг тогтоож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хууль зөрчсөн асуудлыг ШЕЗ оруулж ирж байгаа нь ямар байгааг харуулж байна. Ийм ерөнхий зөвлөлтэй байгаа учраас  шүүхийн ажил олигтой явахгүй байгаа. Ундарга нь булингартай байна. Шүүхийн хуулиа батлахдаа ШЕЗ-тэй хариуцлага тооцдог горимоо нарийсгая. Үндсэн хууль зөрчсөн асуудалд би оролцохгүй. Танилцахгүй, сонсохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр миний хөгшин одоо боль оо гэж хэлмээр байна. Хуулийн шаардлага хангахгүй хүн удаа дараа оруулж ирж, УИХ-аар дамжуулж ард түмнийг доромжилж байна. 
Бидэнд тарааж өгсөн материал дээр энэ хүний НДШ-ийн дэвтрийн хуулбар байна. Таван жил нь өмгөөллийн товчооноос НДШ төлсөн байна. 2006 оны дөрөвдүгээр сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл “Голомт” банкнаас НДШ-ийг нь төлсөн байна. Өөрөөр хэлбэл, “Голомт” банкны ажилтан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуулийн шаардлага огт хангахгүй байгаа хүнийг нэрээ та гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд суучих юм. Энэ бол ялгаварлан гадуурхсан асуудал биш. Чи өөрөө шүүгч нараас ич л дээ. Би иргэний хувьд чамаас айж байна. Чи бие даасан суурьтай хүн биш байна. Үүнийг хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын босго өндөр байх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top