x

Г.Ёндонд хариуцлага тооцох бүх эрх нь ганцхан У.Хүрэлсүхэд байгаа

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндон сайдаар томилогдохоос өмнө буюу 2019 онд "Монголросцветмент" Төрийн Өмчийн Үйлдвэрийн Газрын Орлогч Захирлаар ажиллаж байх үедээ хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төрийн өмчийн үйлдвэрийн газраас "Гёте" дунд сургууль руу шилжүүлсэн нь баримтаар ил болсон билээ.

Г.Ёндон сайд энэ тухай: "Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. "Монголросцветмет" Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газар нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө аж ахуйн нэгж. Иймээс ч тус  компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам бий. Уг  журмаар компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалттай. Гэхдээ компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлт олгодоггүй. 

Миний хувьд "Монголросцветмет" компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус компани 2019 онд 34.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Иймээс ч хөдөлмөрийн гэрээ болон компанийн журмын дагуу урамшуулал авсан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн нь үнэн" хэмээн тайлбарласан юм.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын нэр бүхий гишүүд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндонг огцруулах асуудлыг дэвшүүлэн тавьж эхлээд байна. Гэхдээ Г.Ёндон нь МАН-ын гишүүн биш тул намын зүгээс ёс зүйн хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал аж.

Мөн шинээр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Сайд нарыг гагцхүү Ерөнхий сайд нэр дэвшүүлж, томилж, чөлөөлдөг болсон. 

Иймээс ч Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндонд хариуцлага тооцох бүх эрх ганцхан Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүхэд байгаа юм.

Нөгөөтэйгүүр "сахилга хариуцлага, дэг журам" ярих дуртай Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн яриа үнэн бодитой эсэхийг шалгах нэг хэмжүүр нь Г.Ёндонгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс харагдаж ч мэднэ.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top