x

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээлээ. Тэрээр намын дүрмийн дагуу ерөнхийлөгч болоод гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.

Өнөөдөр тэрээр өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна гэдгийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хороо мэдээлэв. Учир нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх АН-ын гишүүн болохдоо тус хорооноос элсэж байжээ.

Энэ үеэр Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АН-ыг үзэл санааны уналтад орсон гэдэг дүгнэлт улстөрийн хүрээнд яригдаж байгаа. Энэ уналтын үед та намын гишүүнчлэлээ сэргээж байгаа зорилго юу вэ? Намын шинэчлэлд таны оролцоо байх уу? 

-Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, монгол улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлд явдаг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон тэр гүүрэн дээрээ бат зогсох ёстой гэж бодож байгаа. Тэгээд намын гишүүнчлэлээ сэргээж байна. 

-Та улстөрийн сонгуульд оролцох уу? 

-Энгийн иргэн, гишүүн байгаа нь хамгийн сайхан. Монгол улс иргэн байх нь өөрөө хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. 

-Ардчилсан намд таны үүрэг оролцоо ямар байх вэ?

-Гишүүний хувьд намын үйл ажиллагаанд оролцох бодолтой байна. 

-Х.Баттулга ерөнхийлөгч сонгуульд өрсөлдвөл та мөн сөрж өрсөлдөнө гэж байсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

-Гишүүний хувьд ажиллана. Би эх орондоо тангараг өрнөсөн хүн, эх орон дуудвал бид босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний журмаар нам, улс орны ажилд идэвхтэй оролцоод явна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол Иргэн (66.181.178.83)
    Энэ БАЛАЙ ХҮЗҮҮГҮЙ дээрэмчин ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ АН-ыг нурааж, олон гишүүд замаа бодох цаг болж дээ... СБД-ын АН-ын дарга ХАР АВГАЙ, казино ХАЛЗАН БАТТУЛГА хоёр нэр бүлийн намаа Эцэст Ц.Элбэгдоржоо бузарласан ХАРАМСАЖ байна...
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 46 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 55 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top