x

Монголын 26 жүдоч тусгай үүргийн онгоцоор Будапешт хотыг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ энэ сарын 23-25ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод Жүдо бөхийн "IJF world tour" тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зарласан "Токио 2021" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг "Будапештийн Их дуулга"-д таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.

Манай улсаас МУГТ М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллай/ гэсэн гурван дасгалжуулагчтайгаар эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлэгээ өгчээ.

Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, -73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, -81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн, -90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, -100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100кг жинд О.Цэцэнцэнгэл,

  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, -52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од, -57кг жинд Б.Алтанцэцэг, -63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул, -70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр өнөөдөр Унгар улсыг зорилоо.

Мөн Будапештэд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтад байж, хэнийг ч гаргахгүй бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох аж.

Будапештийн Их дуулга цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас телевиз, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top