x

30 хүртэлх насны залуусын улс төр

Австрали улс Монголтой ер нь төстэй. Тухайлбал, хүн ам ба газар нутгийн хэмжээ, эдийн засгийн бүтцийн хөгжлийн хувьд. Гэвч улс төр нь яг л адил бололтой юм. Амралтын өдрүүдээр хэд хэдэн сонирхолтой нийтлэл уншлаа. Товчхон базвал:

Энэ улс элдэв долоон фракцийн улс төрөөс зайлсхийгээд эхэлсэн бололтой. Яагаад гэвэл яг Монголтой адил иргэдийн улс төрд, улстөрчдөд, улс төрийн намуудад итгэх итгэл нь бараг шахуу нойль зааж байгаа юм байна. Харин зөрөөд бие даагчид, гуравдагч хүчин гээд бас л яг адилхан давалгаа хэдийнэ эхэлжээ. Популизм нэлээд газар авахаар шинжтэй болж. Яагаад гэвэл 30 хүртэлх насны залуусын дөнгөж 55% нь ардчиллаас илүү хүчтэй нэг лидерийн хатуу гарыг хүсч буйгаа саяхан хийсэн нэг судалгаагаар илэрхийлжээ. Үүнийг дараах 5 хүчин зүйлсээр тайлбарлахыг оролдсон байна.

1. Байнга солигддог дарга, удирдагчид

Ямар ч улсын түүхэнд ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентийн дарга нь ойр ойрхон солигддог байсан боловч хуучин цагт энэ бүхний шалтгаан нь насны бөгст хүрч тэтгэвэртээ гарах, өвчний улмаас болон гэнэт нас барах, сонгуульд ялагдах, эсвэл дараагийн үедээ залгамж халаагаа шилжүүлэх байжээ. Гэтэл орчин цагт дарга солигддог гол шалтгаан нь дандаа нам дотроосоо, баг дундаасаа хутгалуулан ажлаа өгдөг болсон байна. Энэ шалтгаан залуу үед, сонгогчдод огтоос таалагдахгүй байгаа юм гэнэ. Мэдээж л дээ.

2. Улс төрийн намуудын бэлэн биш байдал

Гайхаж, гутарч, үзэн ядаж, уурласан сонгогчид явж явж за хамаагүй гээд шинэ улс төрийн нам, хүчин, эсвэл цоо шинэ улстөрчийг сонголтгүй болоод сонгодог бололтой юм. Гэтэл тэр гарууд нь улс орноо хөгжүүлэх нь бүү хэл хоорондоо хамтран ажиллах ямар төлөвлөгөө бүү хэл сэтгэл бөгөөд итгэл байхгүй нөхдүүд байх нь жирийн үзэгдэл болсон ажээ. Итгэхийг хүсч байсан сонголтгүй сонголт нь найдваргүйг мэдсэн сонгогчид буцаад нөгөө хэд рүүгээ явахдаа ардчиллаас илүү хатуу гарыг хүсч, бараг өөрсдөө гуйж очдог хандлага ажиглагдаж байна. Монголд дахь улс төрийн шинэ нам, хүчний лидерүүдийн хамгийн том сорилт шинэ онд энэ байх бөлгөө.

3. Сошиал медиагийн нөлөө

1930-40 онд радио, 60-70 онд ТВ, 90-2000 онд интернэт дэлхийн улсуудын улс төрийг донсолгож байсан бол 2010 оноос хойш энэ бүх суваг сошиал медиад бүх байр сууриа тавиад туужээ. Фэйсбүүк, твиттер, инстаграм гэсэн гурван орчилд учраа олж чадаагүй гар улстөрч болж чадахгүй ээ л гэж байх шиг байна. Тэр нь худал мэдээлэл, түр зуурийн гүтгэлэг, дунд хугацааны доромжлолыг давах хэмжээний тэвчээртэй байх ёстой юм байх аа. Австралийн сонгуулийн үеэрх хар ПР-ийн кампанит ажлуудыг цухас судалсан чинь аймаар аймаар агуулга, сэдвээр тоглодог юм байна. Тухайлбал, үхлийн татвар, улсын бүх үйлчилгээг хувьчлах гэх мэт. кккк

4. Иргэний нийгмийн иннноваци

Интернэт, сошиал медиагийн нөлөөгөөр иргэний нийгмийн хөдөлгөөний эрч хүч, нөлөө, хурд шинэ стандартыг бий болгож байна. 100% амжилтанд хүрэхгүй ч ядаж нөгөө талаа сонгуулийн өмнө янаглан хорлох чадвартай болсныг эндэхийн судлаачид онцолжээ. Монголд ч гэсэн нийт ТББ-уудын эздийн хэдэн хувь нь төрийн ордонд суудаг гэсэн мэдээлэл саяхан цацагдсан даа. Төр, хувийн хэвшлээс залхсан иргэдийг "урхидах талбар" нь ТББ энэ тэр байхаа болих нь ээ... Урааааа

5. Улс төр, нийгмийн ангиудын доройтол ба сэргэн мандал

Улс төрд "анхнаасаа" байгаагүй, бөгс долоогоогүй, цүнх бариагүй, нам, улс төрийн тооноор нь шууд орсон залуус аль ч улсад шүдэнд орсон мах мэт үзэгддэг бололтой юм. Ингээд бичихээр нэг бус залуусыг та бүхэн санах байх. Шинэ гарч ирж буй залуусыг үзэн ядах тусам, өөрөөсөө өөр өрсөлдөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх тусам улс төрд шинэ франк, бүлэглэл мэндэлдэг ажээ. Гэхдээ энэ бүх бүлэглэл өөрсдөө ялахын төлөө бус нийлж дайснаа дарахын төлөө л эвцэлддэг нь харамсалтай. Ийм учраас залуус, шинэ үеийнхэн улс төрийн намын гишүүнчлэлд сүжиггүй болоод удаж байгаа юм байна.

Товчхондоо, 2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Судлаач (122.201.31.94)
    Австрали нутаг дэвсгэрээр Монгол улсаас 7 дахин, хүн ам нь бараг 25 сая, эдийн засгийн хөгжлөөрөө адил гэнэ үү.Энэ хүн бичиж бга юмаа ойлгодог юм болов уу? Мэдэхгүй бол ядаж гууглэдэж байгаач
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 25 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 34 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 45 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top