x

ТЕГ: Санал тоолох машиныг хакердах боломжгүй

АН, МАХН-аас хамтран өчигдөр "Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд халдаж,  сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа" талаар мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд "санал тоолох хар машиныг хакердаж, саналын дүнд нөлөөлж чадна" хэмээн тохиролцож байгаа яриа, бичлэгийг хүртэл үзүүлсэн байдаг. 

Уг мэдээллийн араас өнөөдөр өглөө ЦЕГ-аас хариу мэдээлэл хийж, "хар машиныг хакердана" гэж залилан хийсэн этгээдүүдийг ТЕГ шалгаж байгаа тухай мэдээлсэн. Уг асуудлаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр үдээс хойш дараах мэдээллийг хийлээ. 

ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү:

-"Улс төрийн зарим намаас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн санал тоолох машинд гаднаас халдаж, санал тоолоход нөлөөлөх ажлыг мөнгө авсны үндсэн дээр зарим этгээд хийж байна гэх аудио бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй гэдгийг өчигдөр СЕХ-ны эрх бүхий албан тушаалтан албан ёсоор хэлсэн.

Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах боломж байхгүй. 

Өнгөрсөн долоо хоногт мөн "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа. Хакердсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан гэх мэдээллүүд гарсан. 

Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл

Аудио бичлэгтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаас шалгасан. Өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлд дурдсанчлан өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож байсан нэр бүхий иргэд ашиг хонжоо олох зорилгоор сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөх боломжтой хэмээн бусдад итгүүлэх замаар зохиомол байдал бий болгож, бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгасан.

Шалгахад аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс итгэж мөнгө өгсөн, санал тоолох төхөөрөмжид гаднаас нөлөөлөхөөр тохиролцсон зүйл тогтоогдоогүй. Уг этгээдүүд тухайн төхөөрөмжид гаднаас халдах боломжгүй гэдгийг мэдэж байсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди 44 мин Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна 1 цаг 11 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо 1 цаг 13 мин Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ 1 цаг 15 мин А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн ч хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна 1 цаг 15 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 17 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна 1 цаг 23 мин Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Казахстанд "Монголын сайхан орон" тоглолт болов 1 цаг 23 мин Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ 1 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 16 цаг 30 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 16 цаг 38 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 16 цаг 40 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 16 цаг 41 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 16 цаг 41 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 16 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 19 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 19 цаг 8 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 19 цаг 9 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 19 цаг 11 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха...
Top