x

С.Одонтуяа: Хэн сонгогдох нь чухал биш сонгууль шударга болох ёстой

“Сонгууль хуулийн дагуу явагдаж үр дүнг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь ардчиллын том шалгуур юм” гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар СЕХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сонгуулийн санал хураалтын үед сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг байх, хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээр санал авч байгааг өөрчилж нүүрийг нь таниулдаг болох талаар ярилцлаа. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр дээрх зөрчил олон гарсан бөгөөд энэ нь нэг хүн олон газар санал өгөх, улмаар сонгуулийн дүн шударга бус болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.  

Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр дээрх асуудалд анхаарах, мөн зөрчил гарсан тохиолдолд ажиглагч нар нэрсийн жагсаалтыг тулгаж үзэх, зөрчлийг газар дээр нь тодруулах боломжийг олгож ажиллуулах зэрэг шаардлагыг  СЕХ-нд хүргүүлж буйгаа мэдэгдсэн. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дээрх асуудалд санал нэг байгаагаа илэрхийлж, энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Ерөнхийлөгч Х.Баттулгад мөн шаардлагыг хүргүүлсэн гэлээ. Тэрээр цар тахлын үед эдийн засаг, иргэдийн амьжиргаа муу байгаа нөхцөлд орон нутгийн сонгуулийг хариуцлагатай зохион байгуулах нь чухал. 

Гол  үр дүн нь сонгууль хуулийн дагуу явагдсан байх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулийн санал тоолох үеэр гарсан алдааг дахин давтахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгээгүй нь сонгогчдын сонголт хийх эрхийг хязгаарласан хэрэг болж байгааг ч дуулгалаа.

Уулзалтад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон хуулийн мэргэжилтнүүд оролцож УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

СЕХ-ны удирдлагын зүгээс сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхэд гарах зардал нь харьцангуй бага, өмнө сонгуульд хэрэгжүүлж хэвшсэн үр дүнтэй ажил тул цаашдын сонгуулийн үйл явцад ашиглах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top