x

АН: Сонгуулийг шударгаар явуулахад Тагнуулын байгууллага саад учруулж байна

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шүүхээс Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг хүчингүй болгожээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. Дархан-уул аймагт зөвхөн МАН өөрийн дагуул намтайгаа орон нутгийн сонгуульд оролцох нөхцөл бүрдлээ. АН-ын бүлгээс ард түмэндээ хандаж уриалж байна, сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Хэрэв тэгэхгүй бол сонгуулийг хэлбэр төдий явуулдаг, дагуул хэдэн нам ордог энэ байдал чинь явсаар урьд өмнө байсан нэг намын тогтолцоо руугаа эргэж орно. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуулиар улс төрийн намууд, бие даагч, санал хуваах намууд гээд нэр дэвшүүлж байна. Энэ явдал олон удаагийн сонгуулиар харагдаж байгаа.

Саяхан талбай дээр ХҮН жагсаал хийхдээ өөрсдийг нь сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэрт АН буруутай, АН зохион байгуулж байгаа мэтээр ярьсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд АН үүнд ямар ч хамаагүй, бид ийм бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй.

Өнөөдөр Дархан-Уул аймагт сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар хассан шүүхийн шийдвэр дахин гарсан. Дархан-Уул аймагт зөвхөн МАН, ХҮН хоёр сонгуульд оролцох гэж байна. Үүн дээр бид улс төр хийгээгүй. Шүүхийн шийдвэр гартал хүлээц хандсан. Гэтэл үүнд эрх баригч нам шүүхэд шууд нөлөөлж байна. Ялангуяа Ерөнхий сайдын томилдог ТЕГ өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудалд оролцож байна. Сонгуулийн өмнө ТЕГ улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байхыг бид хүсч байна. Сонгуулийг шударга явуулахад ТЕГ саад болж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ч мөн ТЕГ, цагдаагийн байгууллага, хууль хүчнийхэн бүгд эрх баригч намын талд ажилласан нь иргэдийн дургуйцлийг хүргэсэн. Өнөөдөр ч гэсэн нийгэмд хүндрэл болж байгаа бүх асуудалд АН буруутай мэтээр мэдээлж байна. Түгжрэлд АН буруутай, ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэнд ч АН бүруутай гэж мэдээлж байна. АН-ыг ийм байдлаар, баримтгүйгээр буруутгахгүй байхыг бид шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.Баярсайхан (202.126.90.121)
    Иргэд сонгогчидоо! Энэ сонгуулиар МА нам ялбал аюул учрана шүү! иймд сонгож болохгүйг анхаарууля
    2020 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 25 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 34 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 45 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 53 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top