x

Б.Лхагвасүрэн: Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асууж, байр суурийн сонсож байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Мөнгөн дэвсгэртийн хэмжээ ихсэх үү. 50, 100 мянгатын дэвсгэрт гаргах уу?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Манай мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20,000 төгрөг. 20 мянгыг ам.долларт шилжүүлэх юм бол 7 ам.доллартай тэнцэнэ. Ингээд харахаар манай мөнгөн тэмдэгтийн номинал бага байгаа юм. Тиймээс Монголбанкнаас мөнгөн дэвсгэртийн хэмжээг нэмэх боломжтой гэж харж байгаа. Энэ талаар тодорхой санал гаргая гэдэг байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв дээр хүүхдийн мөнгө байгаа. Энэ жилийн хүүхдийн мөнгө гүйцэтгэлээр 1.9 их наяд хүрсэн байна. Гэвч энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг. Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулж, ханш өсгөж, эргээд ард иргэдэд дарамт болдог. Та нар үүнийг шууд хэлдэг баймаар байна. Тэгэхгүй бол биднийг хэлэхээр улстөржүүлдэг. Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог. Ирэх зургаадугаар сар болтол ахиад нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах нь. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэр нь халамжийг хавтгайруулж байна. 

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгоно гэж байна. Энэ нь мөн л барилгын материалын импортыг нэмэгдүүлнэ. Сум бүрт 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барихад асуудал шийдэгдэнэ. 100 мянган төгрөг хэдхэн өдрийн хоол шүү дээ. Ийм юмыг манай санхүүгийн байгууллага хэлдэг баймаар байна. 

Харин хүүхдийн мөнгийг яг хэрэгцээтэй хэсэгт нь өгдөг бол өөр хэрэг. Ингэж хийдэг Ерөнхий сайд байвал энэ улс орон босоод ирнэ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг аль болох төсвийн бодлоготой уялдуулахыг зорьдог. Энэ жилийн төсвийн алдагдал 12 хувьтай байгаа. 

Хүүхдийн мөнгө олгож байгаа асуудал дээр Монголбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Харин энэ жилийн хувьд статистикаас харахад өрхийн орлого буураагүй байгаа нь сайн тал юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 26 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 35 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 46 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 54 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top