x

ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцлоо

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай энэ сарын 1-нд уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцов.

ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газраа 1997 онд байгуулсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүнийг нөөцийг хөгжүүлэхэд анхаарч ирсэн байна. Тус байгууллагаас засаглалыг бэхжүүлэх хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр гэдгийг дурдаад гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top