x

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын ЖАГСААЛТ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагт эхэлнэ.

2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэж буй юм.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

1/Монгол Улсын 2021 оны хөгжлийн төлөвлөгөө;

2/Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд;

3/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

5/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

9/Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл;

12/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компанийн тухай хуулийн төсөл;

13/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл;

14/Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

17/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

18/Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

20/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22/Шүүх байгуулах тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

24/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

27/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

28/Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;

29/Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

30/Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

31/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл;

34/Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

35/Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;

36/Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

37/Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх, эрх ямбын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

38/Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

39/Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

40/“Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

41/“Хилийн чанадад ажиллах томилолтын хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

43/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

44/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

45/Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

46/Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

47/Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

48/Засгийн газрын тусгай сангийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 

50/Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

51/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

52/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

53/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

55/Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

56/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

57/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

59/Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

60/Төрийн зарим үйлчилгээг ажлын байртай нь хувийн салбарт шилжүүлэх тухай хуулийн төсөл;

61/Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

62/Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

63/Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

64/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

65/Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

66/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

67/Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

68/Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

69/Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

70/Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

71/Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

72/“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

73/Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

74/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

75/Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

76/“Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

77/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

78/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

79/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

80/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

81/“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

82/Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

83/Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

84/Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

85/Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

86/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

87/Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

88/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

89/Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

90/Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

91/Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;

92/Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

93/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

94/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

95/Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

96/Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

97/“Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

98/“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

99/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

100/Хоол, хүнс шим тэжээлийн боловсролын тухай хуулийн төсөл;

101/“Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

102/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

103/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

104/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

105/Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

106/Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

107/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

108/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

109/Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл;

110/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

111/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

112/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

113/ “COVID-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 1 цаг 46 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 1 цаг 47 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 1 цаг 47 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 1 цаг 48 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 1 цаг 48 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 1 цаг 48 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 1 цаг 49 мин Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди 2 цаг 42 мин Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна 3 цаг 9 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо 3 цаг 11 мин Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ 3 цаг 13 мин А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн ч хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна 3 цаг 13 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна 3 цаг 21 мин Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Казахстанд "Монголын сайхан орон" тоглолт болов 3 цаг 21 мин Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ 3 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 18 цаг 28 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 18 цаг 36 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 18 цаг 38 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top