x

Т.Доржханд: Энэ бүхний цаана Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа

Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр Аймаг, Орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэртээ холбогдуулан мэдээлэл хийлээ. Захиргааны хэргийн шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн тус намынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, тус намынханд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна. 

ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Аливаа улсад ардчилалыг хамгаалах гол үндэс нь ардчилсан сонгууль байдаг. Гэтэл өнөөдөр, нэг захиалгын, нэг шүүгчийн шийдвэрээр Монгол улсын иргэдийн сонгох сонгогдох эрхийг уландаа хишгэж байна. Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна.

Бидэнд хэн нэгэнтээ нийлж сонгуульд оролцох сонирхол байхгүй. ХҮН нам хэн нэгэнд худалдагдахгүй. 

Бид нартай нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам, түүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг шууд хэлье. 

Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд оролцохоор бүх баримт бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч өчигдөр захирамж гаргаад зогсоосон. Нэр дэвших үйл ажиллагаагаа зогсоочих. Бид дараа нь шийдэж өгье гэдэг хөгийн улс төр хийж байна. 

Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь Нийслэлийн сонгуулийн хороог үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол (202.131.225.229)
    Ene setgvvlchiin bichgiin chadwar vneheer POOR bn shvv, ......
    2020 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top