x

Санал хураалтын цагийг богиносгож 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулхаар болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-нд явагдана. Энэ хүрээнд СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.  

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн зохион байгуулагдаж байна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. 

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18,534 хүн ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл технологийн баг нэмэгдээд нийт 21,234 хүн сонгууль зохион байгуулахад ажиллаж байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн ажилтнууд нэмэгдэнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдаад дууссан. Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулах ажиллагаа орон даяар нэг өдөр зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгнө. 

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7,353 буюу нийт улсын хэмжээнд 8,169 суудлын 17,161 хүн өрсөлдөх гэж байна. 

Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Сонгогчид хоёр сонгуулийн төлөө санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно. 

Өмнөх сонгуулиудад ирц хүрээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй. 

Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.  

Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тухайн нутаг дэвсгэр тус бүртээ сонгууль зохион байгуулах хамгийн том нэмж болж байгаа. СЕХ-ноос гардан зохион байгуулахгүй, зөвхөн зөвлөмж өгч ажиллана.

Түүнчлэн мандатын тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон мандатын тооноос бага эсвэл огт дугуйлаагүй бол саналын хуудас хүчинтэйд тооцогдоно. 

Есдүгээр сарын 13-ны дуустал сонгуулийн сурталчилгаа явагдана” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутгийн сонгуулийн зардлын талаар торуулахгүй юу? 

-УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх. 

-Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн журмаар танилцуулах уу? 

-Сумын сонгуулийн дүн суман дээрээ, аймгийн сонгуулийн дүн аймгийн сонгуулийн хэсгүүдээс нэгдтгэгдсэнээр гарна. СЕХ-ноос нэгдсэн байдлаар мэдээлэхгүй. Хуулиар тийм үүрэг хүлээгээгүй. 

-Хэдэн хүн бие даан нэр дэвшиж байгаа вэ?

-Бие даан нэр дэвшигчдийн хувьд аймаг, нийслэлд 125 хүн нэр дэвшиж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 24 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 33 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 40 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 44 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 52 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 47 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top