x

УИХ-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ ойг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл зорилтын талаар мэдээлэл өглөө.  

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурсамж өгүүлж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Дараа нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэднийг хүлээн авч уулзаж туршлага сургамжаа хуваалцах, санал зөвлөмжөө илэрхийлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв саяхан Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 29 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 31 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 37 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 44 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09
Top