x

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж иргэдийн саналыг сонсов

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо.

Орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Дүйнхэржав:

“…Өртэй байсан ахмадууд бидний зургаан саяаас бага өрийг тэглэж өгсөн ач буянтай Ерөнхийлөгч шүү, та. 30 жилийн түүхэнд ийм Ерөнхийлөгч байгаагүй ээ. Зөвхөн ахмадууд бид ч биш, өвөө эмээ, аав ээжгүй айл өрх гэж байдаггүй. Монголын гурван сая гаруй хүмүүст бүгдэнд нь туссан хайр байсан шүү.”

Говь-Алтай аймгийн өндөр настан Нямаажав:

“…Монгол Улсаас гадаадад очиж байгаа байгалийн баялаг, газар шороог жаахан боловсруулаад өндөр үнэтэй өгч болдоггүй юм уу? Яагаад ийм хямд үнээр гадаадад очоод байна вэ?

Энэ ард түмний амьдрал доройтонгуй байна. Доройтож байгаа хэсэг ард түмний амьдрал яаж байна вэ гэхээр, доод болон дунд насны ажил хийж байгаа, албаны нэр зүүсэн хүмүүсийн цалин мөнгө алга байна шүү. Энэ хүүхдүүдээ харж байхад хэцүү харагдаад байх юм. Би 91 настай хүн. Төр, түмэнд их ажил хийсэн хүн. Энэ залуучуудын цалин хөлсийг жаахан анхаармаар байна аа.”

Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Идэрмөнх:

“…Тэтгэврийн насны асуудал байна. Сар, жилд гурван сар нэмээд тэтгэвэрт гарах насыг хойшлуулаад байдаг. Ер нь тэтгэврийн насыг заах хэрэггүй гэж бодож байна. Улсад 30 жил тасралтгүй ажилласан хүн тэтгэвэрт гардаг хууль хэрэгтэй байна. Хүн 25 настайдаа ажиллаж эхэлсэн бол 55 настайдаа тэтгэвэрт гарна. Ингэж байж төгсөөд ирж буй залуус ажлын байртай болно. Бидэн шиг хүмүүсийн ажиллах сар нэмэгдээд яваад байхаар зарим нь 62, 63 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болж байна. Суманд гэхэд төгсөөд ирсэн залууст ажлын байр алга.

Хоёрдугаарт, хуулийн асуудал байна. Хууль бол гууль байна шүү. Ард түмэнд илэрхий харагдаж байна. ЖДҮ-чидтэй тооцоо хийнэ гээд байсан чинь яагаад заримтай нь тооцоо хийгээд, заримтай нь хийхгүй байгаа юм бэ? Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биз дээ? Тэр зарчим хаачив?”

Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Сумаажав:

“…Усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Манай улс усны асуудлаар их буруу түвшинд явж байна гэж боддог. Яагаад гэвэл газар нутгийн гурван хувьд улаанбаатарчууд амьдарч байна. Гэтэл бүх юманд цэвэр ус хэрэглэж байна. Иймээс усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Мөн иргэдийг тараан байрлуулахын тулд говийн бүсийн нэмэгдлийг 1,000-аас дээш км зайд оршин суудаг хүмүүст говийн бүсийн дэмжлэгийг олгох хэрэгтэй болов уу. Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл монголд зээлгүй хүн байхгүй, 97 хувь нь зээлтэй байна. Хүнсний аюулгүй байдлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Газар нутгийнхаа гурван хувьд амьдарч байгаа улаанбаатарчуудыг дагуул хотод тараан байрлуулбал зүгээр юм уу гэж бодож байна. Мөн хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байна.”

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ариунаа:

“…Би барилгын компанид инженер хийдэг хүн. Тендерийг эрт зохион байгуулах, дөрөвдүгээр сар гэхэд тендер нь явагдсан байвал их зүгээр байна. Барилгын ажлыг хүйтний улиралд хийхээр нэлээн их хүндрэл учирч байна.

Бид бүгдээрээ малчин гаралтай улс. Хүмүүсээ аваад хөдөө зугаалж явахад малын арьсыг өгөх газар байдаггүй. Энэ үнэхээр хайран санагдаж байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжиж, малаас гардаг түүхий эдийг боловсруулдаг цогц бодлого явуулбал яасан юм бэ?”

Говь-Алтай аймгийн харьяат Хангал:

“…Залуучуудыг харахаар нэг үеэ бодвол их боловсролтой, мундаг болжээ. Эргээд харахад биднийг ажил дээр гараад ч юм уу, юм хийгээд явж байхад үгүйсгэдэг гол хүмүүс нь дээд үе, ахмад настнууд байдаг. Ахмадууд байнга биднийг дардаг. Ахмадаа хүндлэх ёс байлгүй яах вэ, гэхдээ нөгөө талаасаа ахмадууд байнга залуучуудыг үл тоодог. Монгол Улсыг залуучууд, бидний хүүхдүүд, дараа нь тэдний хүүхдүүд авч явна. Монгол Улсын хүн амын 60-70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр бидэн рүү чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж эхэлмээр байна.

Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбарт тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай юм уу гэж би хардаг. Дэлхий дахинд интернэт, нийгмийн сүлжээн дэх контент дээр тогтсон. Маш олон контент үйлдвэрлэгчид байдаг болсон. Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохын тулд олон улсад таниулах маш далайцтай, улсын нийт байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулсан, аль ч хэлээр үзэх боломжтой контент хиймээр байна. Энэ жилийн наадмаар Монгол наадам гэсэн гоё контент гаргасан нь сайшаалтай байгаа. Энэ зун би нутагтаа ирээд гоё газруудаар нь аялсан ч дэд бүтэц алга. Гаднаас жуулчин авъя гэхээр ямар ч дэд бүтэц  байхгүй, гадаадын жуулчин эзгүй хээр газар ирж байж байгаад буцдаг” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар олон удаа санал, хүсэлт тавьж буйг тэмдэглэж, энэ чиглэлд санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 13 цаг 11 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 14 цаг 38 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 14 цаг 40 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 15 цаг 27 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 16 цаг 18 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 17 цаг 9 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 19 цаг 50 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 20 цаг 25 мин Намууд ба хамууд 21 цаг 34 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 21 цаг 46 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 21 цаг 51 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 22 цаг 8 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 22 цаг 41 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 23 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Уржигдар 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Уржигдар 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Уржигдар 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Уржигдар 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Уржигдар 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top