x

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна

Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэн сургах шийдвэрийг засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт  2 настай хүүхдийн  “Бүртгэл, элсэлт”-ийг  цахимаар зохион байгуулав.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх зааврыг шинэчлэн боловсруулж, хамран сургах тойргийг тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны Тавдугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаалыг tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтад байршуулсан. Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгож ажиллав.

Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг энэ сарын 18-ны 9:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлсэн юм.

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Ухаалаг Шийдэл ТББ-тай хамтран энэ сарын 21-ний өдөр шинээр элсэх 2 настай хүүхдийн элсэлтийг хэрхэн явуулах, tsetserleg.ulaanbaatar.mn програмд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цахим бүртгэл, элсэлт явагдах төрийн өмчийн 250 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар хамрагдсан болно.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  16:00  цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр хүргэгдлээ.

Цахим бүртгэлд 17550 хүүхэд бүртгэгдсэн байна. 

Шийдвэр гарснаар хийгдсэн ажлуудыг товч дурьдахад:

  1. Цэцэрлэг бүрээс элсүүлэх хүүхдийн хяналтын тоог авч нэгтгэн гаргаж, НМТГ-т хүргүүлсэн.

  2. Хяналтын тоог бүртгэлийн програмд шинээр нэмж оруулан, магадлах ажлыг гүйцэтгэсэн.

  3. Хамран сургах тойргийн дагуу шинэ цэцэрлэг бүрийн хаяг байршил, хяналтын тоог програмд оруулж бүртгэсэн.

  4. Дүүргийн мэргэжилтнүүд шинэ байр, хаяг бүрд цэцэрлэг оноох ажлыг хийж гүйцэтгэсэн.

  5. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэдэд туслалцаа үзүүлэн бичиг баримтанд нь үндэслэн цэцэрлэг бүрд бүртгэлийн ажилатан ажиллуулж бүртгэсэн.

  6. БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээлэл Технологийн төвийн 75778080 дугаарт холбогдох иргэдэд  мэдээлэл хүргэж, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.

“Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд цахим бүртгэлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, үүссэн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, шийдвэрлэх боломжийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 27 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 43 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 47 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 53 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 57 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 11 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 4 цаг 17 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 1 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 20 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 39 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 41 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 28 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 53 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top