x

ОУВС: Монголд хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй болсон

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлангаа гаргажээ.

Тайланд, 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусаж чадаагүй талаар дурдсан байна.

Тодруулбал, “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна.  Монгол Улс 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй юм.

Монгол Улс гурван жилийн хугацаатай ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон” хэмээн дүгнэсэн байна.

Тухайлбал, “Монгол Улсын банкны системийн дийлэнх нь хөрөнгө оруулалтгүй хэвээр байгаа бол арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй байна. Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд хэд хэд байна.

Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа зарим тохиолдолд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үнэн зөв гэсэн ойлголтыг бий болгосон банкууд болон тэдгээрийн балансыг сайтар нягтлах шаардлагатай. Монгол Улс 2019 онд FATF-ийн саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болгосон” гэжээ.

АНУ-ын Элчин сайдын яамнаас боловсруулсан тайланг ЭНД дарж үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top