x

О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй бол томуугийн вакциныг хийдэггүй

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, АУ-ны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонготой ярилцаж, томуугийн вакцинжуулалтын талаар тодрууллаа.

-Томуугийн вакциныг зарим хувийн эмнэлгүүд хийж байгаа. Вакцин хийх тохиромжтой хугацаа нь хэзээ вэ?

-Улирал хоорондын энэ үеийг ханиад шуухинаагийн үе гэж үздэг. Ард иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах тохиолдол байна. Томуугийн вирус нь хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог. Улирлын томуу нь жил бүрийн 11 дүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Гэвч өвчлөлийг 100 хувь бууруулна гэсэн үг биш юм. Өвчлөлийг багасгах, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг багасгах үр дүнтэй байдаг.

Томуугийн дархлаажуулалтад манай улс жил бүрийн аравдугаар сарын 1-15-ны хооронд идэвхтэй хамруулдаг. Энэ үе нь хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Энэ жил ЭМЯ-аас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамрууулахаар болсон. Өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр дархлаажуулалтанд хамруулж байгаа. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг байгаа. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирж хийдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг.

-Томуугийн вирус ямар онцлог шинжтэй вэ? 

-Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Сэрүүн бүсийн орнуудад ард иргэд томуу, томуу төст өвчинд жилд 5-6 өртдөг байна. Томуу нь томуугийн вирусаар үүсгэгддэг, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Вирус нь А, B, С хүрээний хэв шинжтэй. Томуугийн халдвараас сэргийлэх нийтлэг арга хэмжээ бол өвчилсэн хүнтэй хавьтахаас зайлсхийх, амны хаалт хэрэглэх, гараа угаах, зөв ханиаж найтаах, шингэн зүйл ойр ойрхон уух, зөв асаргаа сувилгаа, дулаан байлгах, илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, сайн унтаж амрах зэрэг байдаг. 

Томуугийн урьдчилан сэргийлэх тарилга /вакцин/ нь уг вирусийн эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм.

Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусийн халдвар авахад дархлаа тогтолцоо үр дүнтэй идэвхжиж вирусийг устгаж биеэс зайлуулах урвал явагдана.

Вирус дархлаа тогтолцоонд устахгүй амьсгалын замын эсэд халдварлан өсөж үржсэнээр томуугаар өвчилнө. Улмаар халуурах, бие зарайх, жихүүцэх, ханиах, хоолой сөөх, өвдөх, шингэн нус гоожих, булчин биеэр хөндүүрлэх, толгой өвдөх ба ядарч сульдах шинж илэрдэг.

-Томуугийн вакцинд нэн тэргүүнд хамрагдах зорилтот бүлэгт хэн хэн ордог вэ?

-Томуугийн дархлаажуулалтанд бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулдаг. 

-Томуугийн вакцин хэр хугацаанд үйлчилдэг вэ. Ямар шинж тэмдэгтэй хүмүүс томуугийн вакцин хийлгж болохгүй вэ? 

-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Судалгаагаар вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар 5 сар байдаг байна. Ханиад бүрэн эдгээгүй, ханиадны (халуурсан, ханиалгасан, нус гоожсон гэх мэт) шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтанд хамрагдахгүй.

Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан, өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөхгүй. 

Тарилга хийсний дараа тухайн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр шинжүүд нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг. Тарилга хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй байна. Маш ховор тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top