x

Биеэ үнэлэх нь гэмт хэрэг мөн үү?

-Мөнгөө төлсөн үү?

-Төлсөн

-Тэгээд бэлгийн харьцаанд орсон уу?

-Яг орж байсан чинь цагдаа ирээд хаалга нүдээд...

Ийм нэг яриа 20-иод насны залуу, 30-аад насны сэтгүүлч эмэгтэй хоёрын дунд болов. Айлын хүүхэнтэй гардсан нөхрөө эхнэр нь байцааж байгаа,  эсвэл гадуур хоноод ирсэн хүүхдээ ээж нь зандарч байгаа мэт дүр зураг.

Араас нь цагдаагийн ажилтны “Аав, ээжийнхээ сургалтын төлбөрт өгсөн мөнгөөр биеэ үнэлэгч авч байна. Биеэ үнэлэлтийг өөгшүүлж байна” гэх яллагаа. Уламжлал ёсоор "шүүхийн шийдвэрийг" сэтгүүлч уншсан байх л даа.  

"Эцэг эхийнхээ хуруу хумсаа хуйхлан байж" /гэж манайхан ярих дуртай/ цуглуулсан мөнгийг биеэ үнэлэгчид зориулсныг ойлгож байна л даа. Зөвтгөл алга. Гэхдээ үүнд санаа зовох ёстой хүн нь хөөрхий тэр оюутан, түүний эцэг эх болохоос биш дугаар хорооны цагдаа, эсвэл сэтгүүлч биш. Тэдний өмнөөс харамсах болон яллах эрх байхгүй.

Нөгөө  муу оюутан залуугийн ар шилнээс нь тулгаж зураг аваад дуу хоолойг нь яг хэвээр нь дамжуулсан. Найз нөхөд, аав, ээж, ах дүү нь олж харвал хөөрхий залуу дууслаа. Аль хэдийн олон нийтийн сүлжээнд тавигдсан болохоор бараг таниа л даа. Манай хөдөөнийхөн бол нөгөө “голоор нэг наадам” гэдэг шиг юм болно. Мэдээ, мэдээлэл дамжуулна гэхэд арай л бас хэтрүүлэх юм аа. Юун нөгөө хүний эрх, хувь хүний нэр төр, алдар хүнд...

Прокурор хүний ярьсан нэг зүйл бий. Бас л болсон үйл явдалтай зарим талаар төстэй. Үе насны хоёр залуу нэг бүсгүйтэй тохиролцоод, мөнгөө төлөөд бэлгийн харьцаанд орсон. Маргааш нь бүсгүй хүчиндсэн гээд цагдаад гомдол гаргачихсан. Ар гэрийхний шахалтаас болсон уу, ашиг хайсан уу? гэдгийг мэдэхгүй. Гэвч нөгөө хоёр залуу хэдэн сар, жилээр цагдаа, шүүхээр явсны эцэст шүүх хурлын өмнө хөтлөлцөөд байшин дээрээс үсэрчихсэн. Хүний нэр төр гэдэг ийм хэврэг, эмзэг зүйл.

Биеэ үнэлэх нь гэмт хэрэг үү?

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12-р зүйлд "Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-т хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг буюу бусдын биеийг хүчээр үнэлүүлэх, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцсон байна. Тэгэхээр биеэ үнэлэх нь гэмт хэрэг мөн үү?

Харин 1998 онд баталсан Садар самуунтай тэмцэх тухай хуульд 4.1"Биеэ үнэлэхийг хориглоно", 4.2 "Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно" гэсэн байна. Тэгэхээр дээр авсан жишээ буюу биеэ үнэлэгч, түүнээс үйлчилгээ авагч хоёр нь хуулиар хориглосон зүйлийг хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг буюу "нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй"-г хийгээгүй болж таарлаа.

Ардчилсан нийгэмд хүний нэр төр, алдар хүнд гэдэг зүйл хамгийн өндөрт байдаг. Хэн нэгний эрх ашигт хохирол учруулаагүй, бусдад аюул занал болоогүй тохиолдолд хэн ч хэний ч хувийн орон зай руу халдах эрхгүй. Тэр тусмаа буудлын өрөө, орон байрт нь хүчээр орж, ор дэвсгэрийг нь сөхөж, бичлэг хийнэ, бусдад дамжуулна гэдэг бол эсрэгээрээ Эрүүгийн хуулиар хориглосон үйл ажиллагаа. 

Тэгэхээр биеэ үнэлэх нь хуулиар хориглосон зүйл мөн хэдий ч тэмцэх арга зам нь буруу байна аа гэсэн үг. Ядаж л мэдээ, мэдээллээ дамжуулахдаа бусдыг хайрладаг, ард нь ар гэр, амьдрал бий гэдгийг бодож, тооцож байж нийтэлж, нэвтрүүлдэг баймаар. Хуулийн байгууллага, нийгмийг сэхээрүүлэх гээд яваа сэтгүүлчид нь ядахдаа хүний нэр төр, алдар хүнд гэдэг зүйлд арай жаахан болгоомжтой, хүнлэг ханддаг болмоор байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 5 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 22 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 26 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 31 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 35 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 49 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 55 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 39 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 58 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 17 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 19 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 6 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 31 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 45 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 48 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 51 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 22 цаг 9 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 54 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 55 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top