x

Элчин сайд Л.Баттулга Монгол судлаач эрдэмтэдтэй уулзлаа

Монгол улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдыралитэй энэ сарын 3-ны өдөр уулзжээ. 

Уулзалтын үеэр Академийн ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар болон тус байгууллагын дэргэдэх Монгол судлалын төвөөс эрхлэн хэвлүүлсэн зарим шинэ ном бүтээлүүдийг танилцуулав.

Алтан орд улсын 750 жилийн ойн арга хэмжээний хуралд монголч эрдэмтдийн тавьсан илтгэлүүд болон энэ сэдвээр нийтлэгдсэн багц Дэлхийд алдартай түүхч Рашид Ад-Диний «Шаштирын чуулган» (Судрын чуулган) номын нийт гурван ботийг Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй хамтарч хэвлэсэн нь түүхийн тулгуур эх сурвалж, баримтыг баяжуулахад томоохон хувь нэмэр оруулж буйг Элчин сайд Л.Баттулга онцлон тэмдэглэв. Уг номыг англи хэлнээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, профессор Г.Аким орчуулан, тайлбар зүүлт хийсэн.

Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Тоньюкукийн гэрэлт хөшөөний 1300 жилийн ой, Их Монгол Улсын нийслэл Хархорин хот байгуулагдсаны 800 жил, Алтан орд улсын 750 жил, суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн Кунанбайн 175 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдэд хамтран ажиллаж байгаа Монгол Улсын эрдэмтэн судлаач  нарт  гүн талархлаа илэрхийлэв.

Талууд, ойрын ирээдүйн хамтын ажиллагааны тухай, ирэх жил тэмдэглэх Бүгд Найрамдах Казахстан улсын Тусгаар тогтнолын 30 жил, Монгол улсын Ардын хувьсгалын 100 жил, Хүннү гүрний 2230 жилийн ойн баярын арга хэмжээнүүдийг хамтарч тэмдэглэх талаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top