x

Ч.Сайханбилэг: Монголын тал “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувиа зарах нь хамгийн тохиромжтой

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Австралийн эдийн засгийн The Australian Financial Review сонинд Монголын тал “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувийг зарах нь магадгүй хамгийн тохиромжтой хувилбар байх тухай ярилцлага өгчээ.

Одоо үүсээд буй улс төржилт, Рио Тинто компанийн том компанийн ихэмсэг зан зэргийг шийдэх цор ганц арга нь “Оюутолгой”-д эзэмшиж буй 34 хувиар Рио Тинто эсвэл өөр нэг гуравдагч этгээдэд зарах ётой аж.

“Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг “Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьжээ.

Тэрээр мөн цааш нь ярихдаа 34 хувийн өмчлөлийн асуудал одоо үүсээд буй үл ойлголцлын үндэс гэдгийг онцолжээ.

“2009, 2015 онд “Оюу Толгой”-н гэрээг үзэглэж байхад дийлэнх монголчууд Оюу Толгойг сайн зүйл гэж итгэж байсан. Гэвч популист улстөрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон. Одоо бүр Рио Тинто улс орныг цөлмөөд зугтаж байна гэж ярих болсон” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яриандаа дурджээ.

“Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, коронавируст цар тахлаас шалтгаалан бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх зэрэг эрсдэл байгаагаас болж Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үл ойлголцол үүссэн юм.

Түүгээр ч зогсохгүй хоёр талын татварын маргаантай асуудлаас болж Лондон хотын Арбитрын шүүхэд асуудал явж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн үзэж буйгаар Рио Тинто компанийн дээрэнгүй зангаа хаяж, Засгийн газартай түншлэх замаар бизнесээ саадгүй явуулах талаар анхаарах хэрэгтэй гэдгийг дурдсан байна.

Эх сурвалж: zindaa.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.55.188.92)
    Хэн гээчүүд РИНО-ТИТОг монголыг дээрэлхэх зантай болгоход нөлөөлөв гэдэг асуудал сөхөгдөнө .21р зууны ДЭЛХИЙд зартай луйвар,луйварчид гэдэг нь тодорхой болсон .Өөгшүүлсэн нөхөд ЮУч үгүй болгох зорилготой байх шиг ээ 34% хэдэн доллар болох бол .400 тэрбум долларын өртөг хүрэх эсэх анхаарал татаж байна ,.,,,,,,,!!!
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Z bold (64.119.26.244)
    Chamd odoo ymarch hamaagui.
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Яагаад өрөнд орж байгаагаа сайн бод бод малаа
      2020 оны 09 сарын 04
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top