x

FIFA-аас Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулж хагас сая ам.доллар олгожээ

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор хагас ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийг олгожээ. Энэ талаар Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал Монголын эмэгтэйчүүдийн лигийн сугалааны арга хэмжээний үеэр мэдээлжээ.

Х.Азжаргал "ОУХБХ-оос COVID-19 цар тахлын үед гишүүн холбоодын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор халамжийн сангаас 500,000 ам.долларын мөнгөн тусламжийг олгосноор клубүүдийн үйл ажиллагааг дэмжих бүрэн боломжтой болж ирсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна" гэжээ.

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнд нийт 11 баг оролцохоор мэдүүлгээ өгсний хоёр нь орон нутгийн буюу Өвөрхангай, Ховд аймгийн багууд байна.

ОУХБХ-оос ирүүлсэн мөнгөн тусламжийг эрэгтэй дээд лигийн клубүүдэд урамшуулал хэлбэрээр олгосон бол эмэгтэй дээд лигт оролцож байгаа 11 клуб тус бүрд 5 сая төгрөг, 2 ээлжийн тоглолтын хувцас, 5 ширхэг бөмбөг зэргийг хандиваар олгож байгаа аж.

"Мөн цаашид эмэгтэй багтай ажиллаж байгаа дасгалжуулагчидтай гэрээ байгуулан нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг хүртэл цалин олгож, бүх насны охид эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа гишүүн байгууллага, клубүүдийг дэмжин, грассрүүтс, сургалт семинар, воркшоп зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгая" гэж Х.Азжаргал ярьсан юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй хөлбөмбөгчдийн амжилтын түүхээс дурьдвал, МХБХ нь 2015 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж, нэн тэргүүнд 9 насны шигшээ багийг байгуулж, тэднийг тогтмол бэлтгэл сургуулилтаар хангах ажлыг эхлүүлэхдээ эмэгтэй 14 хүртэлх, 19 хүртэлх болон насанд хүрэгчдийн шигшээ багууд багтсан юм. Энэ нь холбооны хөгжлийн бодлогын нэг чухал ажил байсан бөгөөд охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай, уралдаан тэмцээнд оролцох үүд хаалга нээгдсэн гэж болно.

Улмаар Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэгддэг Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Япон улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Ики Ёожи тус багийг удирдаж тивийн чанартай хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон юм. Дасгалжуулагч Ики Ёожи Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 3 жилийн турш өсвөрийн шигшээ багийг дасгалжуулахдаа амжилттай ажилласныг өндөр үнэлж МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнаж байсан юм.

2018 онд Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг МХБХ нутагтаа хүлээн авсан юм. Анх удаа эмэгтэй үндэсний шигшээ багийг байгуулан анхны олон улсын тэмцээнд бэлтгэсэн 3 жилийн үр шим гарсан амжилт үзүүлсэн түүхтэй.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2018 оны Есдүгээр сарын 2-нд ахлах дасгалжуулагч Ики Ёожи болон Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэй шигшээ баг,  Гуамын шигшээ багийг 1:0-ээр хожиж анх удаагаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатыг давж гарсан түүхтэй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 15 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 22 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 33 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 43 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 57 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 29 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 39 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top