x

Орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд хамтарч оролцоно

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнжаргал нар намууд хоорондоо хамтран ажиллах талаар мэдэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. 

Тунхаг бичигт Монгол улсад ардчилсан шударга нийгмийн цогцлоохын төлөө хамтран ажиллана хэмээн бичсэн бөгөөд НИТХ-ын 2020 оны ээлжит суонгуульд оролцохдоо шат шатны сонгуулийн булхай, луйвар, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана гэсэн байна. 

Намууд орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд нийслэл, дүүрэгт санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаар болжээ. Харин энэ намууд эвсэж байгаа хэрэг биш гэдгийг тодотголоо. 

Гурван нам хэдэн хүн нэр дэвшүүлэх тоогоо эцэслэн гаргаагүй бөгөөд хамтарсан хурлаар буюу есдүгээр сарын 6-ны өдөр эцсийн шийд гарах аж. 

Сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа асуултад хариуллаа. 

-Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно гэсэн үг үү?

-Сонгуулийн хуулийн дагуу эвсэл байгуулах цаг оройтсон. Хоёрдугаарт, Монголын улс төрийн намууд сонгууль шударга бус явагддаг гэдэг дээр санал нэгдсэн. 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн албан хаагчид бүрдүүлдэг болсон. Үүний үр дүнд Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдсан.  

Ардчилал гэж улс төрийн намууд хоорондоо эрх тэгш өрсөлдөж байгааг хэлнэ. Гэвч өнөөдөр иргэн өөрийнхөө мөнгөөр сонгуульд оролцдог бол эрх барьж байгаа нам төсвийн мөнгөөр сонгуульд оролцдог болчихоод байна. Тиймээс улс төрийн намууд хамтарч сонгуульд оролцоно. Хамтарна гэдэг нь нэг тойрог дээр эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчнээс аль нэг нь байна гэсэн үг. Тухайн тойрог дээр МАХН-аас нэр дэвшиж байгаа бол АН, ШИНЭ нам дэмжиж ажиллана.  

-Сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэж байгаа намууд тухайн тойргийнхоо суудлыг хэрхэн хуваах вэ?

-Энэ асуудлыг хурлаар шийднэ. Бидний хурлууд болоогүй байна. Есдүгээр сарын 6-наас хойш тохиролцоо, квот шийдэгдсэний дараа дахин мэдээлэл хийж, аль тойрогт хэдэн хүн дэвшүүлснээ зарлах болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 35 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top