x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг буулгаснаар нэг их наяд төгрөгийг иргэдэд буцаан өгөх боломжтой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр НӨАТ-ын тухай хуулийн буцаан олголтыг 5 хувь болгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад дахин өргөн барилаа.

Тэрээр Өнгөрсөн хавар энэ хуулийн төслийг өргөн барьсан ч олонхын дэмжлэг аваагүй юм. Тиймээс шинэ парламентэд уг хуулийн төслийг дэмжих байх гэж үзээд дахин өргөн барьсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-"Цар тахлын улмаас улс орон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5,2 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хэрэв энэ хөтөлбөр хүндээ бүрэн хүрч чадсан бол иргэн бүрт 1,6 сая төгрөг очих ёстой байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Ковидын эсрэг авч байгаа арга хэмжээ байгаа онож байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна.

Тийм учраас ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа НӨАТ-ыг багасгах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Энэ 2020 онд нийт 2,7 их наяд төгрөгийн орлогыг НӨАТ-ын орлогоос бүрдүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байгаа. Татварын хувь хэмжээг буулгаснаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийг иргэддээ буцаан өгөх боломжтой ийм хуулийн төсөл юм.

Иргэдийн олонхи нь НӨАТ-ыг нэг удаагийн 10 хувийн татвар гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ үйлдвэрлэлийн бүх шат дамжлагууд дээр тус бүртээ 10 хувийн татвар төлдөг. Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахууны өртөг дээр 10 хувийн татвар нэмж төлдөг. Үр тариагаа хураачхаад гурилын үйлдвэрт нийлүүлэхдээ 10 хувийн өртөг нэмдэг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт бас л 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Талхны үйлдвэрээс дэлгүүрт талхаа нийлүүлэхдээ 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Дэлгүүр нь жирийн иргэдэд 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрээс авч байгаа энэ татварууд хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдэл үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.

Тиймээс энэ татвар бол алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд маш их дарамт болдог. Тиймээс НӨАТ-ын татварын буцаан олголтыг таван хувь болгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзээд хуулийн төслөө дахин өргөн барилаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top