x

Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.   

Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн УИХ-д дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ.  

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгаа илэрхийлээд хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцож эхэлсэн талаар дурдав.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлж, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 1 цаг 51 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 5 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 9 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 31 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 34 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 38 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 41 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 46 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 2 цаг 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top