x

Есдүгээр сард ихэнх нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. 

Баруун аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-0 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Есдүгээр сард агаарын температур нутгийнхаа өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаасаа хоёр градусаар дулаан байх болно. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнхи, Сүхбаатарын өмнөд нутгуудаар олон жилийн дунджаасаа ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эхний арав хоногийн хувьд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн эхний арав хоногийн дунд үеэс нутгийнхаа зарим нутгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд нутгийнхаа зарим газруудад хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.

Газар тариалангийн бүс нутгуудын температурын хувьд олон жилийн дундажийн орчим буюу 6-14 градусын дулаан, хур тунадас олон жилийн дундажийн орчим буюу 15-35 мм хүртэлх хур тунадас орно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 1 цаг 17 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 1 цаг 38 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 1 цаг 45 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 6 цаг 3 мин Бид бол монголоид хүмүүс 6 цаг 16 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 6 цаг 35 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 6 цаг 57 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 7 цаг 15 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 27 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 7 цаг 44 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 7 цаг 44 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 8 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 10 цаг 6 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 11 цаг 2 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бид бол монголоид хүмүүс В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top