x

Тэрбумаас илүү хадгаламжтай УИХ-ын гишүүдийг нэрлэв

Зургийг ikon.mn

УИХ-ын зарим гишүүд болон Монголбанк хамтран өргөн барьсан "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригаас эхлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. 

Уг асуудалтай холбоотойгоор "өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн" тухай яригдаж эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн "Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна. Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал" гэв.

Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх зохицуулалт хийнэ" хэмээн тайлбарласан байна. Гэвч УИХ-ын гишүүд дээрх тогтоолын төслийг батлах сонирхол бий болов уу?

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс иш татан ikon.mn сайт мэдээлснээр УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна. 

Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн "Оргилын" хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, шинээр сонгогдсон "Сөүл"-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6 тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 10 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 32 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 34 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 39 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 47 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 54 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top