x

ҮГА-ны даргаар томилогдсон О.Чулуун улсын төсвөөс 3.5 тэрбумын тендер авчээ

Энэ наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг тавьжээ. Гэвч мань хүн ашиг сонирхлын зөрчлийн улмаас болж АТГ-т дуудагдаж магадгүй болоод байна.

О.Чулуун нь 2016 оноос Уул уурхайн сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Гео Тех Импекс” гэх цоо шинэ компанийг өөрийнхөө нэр дээр 100 хувь эзэмшигчээр тухайн ондоо байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг Геологийн судалгааны ажлаас 3.5 тэрбум төгрөгийн тендер авсан юм байна. Сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байхдаа өөрийн эзэмшлийн компанид тендер авсныг "ашиг сонирхлын зөрчилтэй" гэж үзэхээс өөр аргагүй.

Гэтэл өнөөдөр Үндэсний геологийн албаны даргаар томилогдсон нь Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хуулийг тус тус зөрчжээ. Төрийн албаны томилгоог ил тод, шударгаар явуулна гэж амласан Ерөнхий сайд, Засгийн газар энэ удаа ийм том алдаа хийсэн нь салбарынхны голыг гонсойлгосон явдал болов. 

О.Чулуун нь Үндэсний геологийн албаны даргаар томилогдохын өмнө  өөрийн төрсөн хүү болох Ч.Золбоод “Гео Тех Импекс” ХХК-иа шилжүүлэн өгч, уг компани одоог хүртэл 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй геологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа.

Үндэсний Геологийн албыг улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр энэ оны нэгдүгээр сард Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд шинээр байгуулсан юм байна. Гэтэл энэ чухал албыг эрх ашгийн ноцтой зөрчилтэй этгээдээр удирдуулах болсон нь араасаа олон асуудлыг дагуулах нь бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 8 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 30 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 32 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 37 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 45 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top