x

УИХ дахь эмэгтэй гишүүд бүлэг байгуулж, ТББ-тай нэг бүрчлэн хамтран ажиллахаар болжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон 13 эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр бүлэг байгуулж, нийгэмд тулгамдаад буй 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. 

Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах аж.

Тухайлбал, эмэгтэй гишүүд залуучуудын хөгжил, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж манлайлж ажиллахаа илэрхийллээ. 

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүд бол Монгол улсын хүн амын олонхи нь. Эрх нт зөрчигдөж байгаа иргэдийн олонхи нь бас эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын цаана хүүхэд, гэр бүлийн асуудлууд, мөн нийгмийн хөгжлийн үндсэн бас тавигдана. Ийм учраас бид үр дүнтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаануудыг хийхээр нэгдэж байна. 

  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сүүлийн 10 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурсан байгаа. Үүнийг олон улсын байгууллагуудын зүгээс ч тодорхойлж байна. Эмэгтэйчүүд, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад өөрсдөө хөгжих, мэргэжлээрээ үргэлжлүүлэх сурах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж ажиллана. 

  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон. Үүнд ахаарал хандуулан ажиллана. 

  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Архидалт, эрчүүдийн эрүүл мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана.

  • УИХ-ын гишүүн О.Сарангэрэл: Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна. 

  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно" гэлээ. 

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09
Top