x

Г.Занданшатар: 6.2 дахь заалтыг зориуд мушгин гуйвуулж, хууль батлах ажилд саад тотгор учруулж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэж тэмдэглээд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах, байгалийн баялгийг замбараагүй, нэгдсэн бодлогогүй ашиглаж байгаа байдлыг зогсоох, ард түмэндээ баялгийн өгөөжийг тэгш, шударга хуваарилах, өмнөх алдааг засаж залруулахад оршиж байсан" гэж онцоллоо.

Мөн тэрээр “Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  6.2 дахь заалтыг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж, нийгэмд буруу ташаа ойлголт тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байна” гээд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн суурь зарчмын талаар болон нэмэлт, өөрчлөлт оруулсан үндэслэл, ач холбогдлын талаар тайлбар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд газар, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад, төрийн нийтийн өмч байх, байгалийн баялгийг нэгдмэл, тогтвортой бодлогогүй ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тогтоосон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн ашиглах, байгалийн баялгийг ашиглахдаа байгаль орчны эко системд эрсдэл учруулахгүй тэнцвэртэй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулж, одоо ба ирээдүй үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, баялаг ашигласнаас олох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, өгөөжийг нь иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг тогтоосон гэдгийг тэрээр тайлбарлав.

Түүнчлэн газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх бөгөөд гадны иргэдэд худалдах тухай ямар ч зүйл, заалт байхгүйг Үндсэн хууль болон бусад хуулийн заалтуудаас эшлэн тайлбар өгөв. 

Харин УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан "Төр гэдэг нь ард түмний зохион байгуулалт юм. Төрийн өмч гэдэг нэр томьёо нь 1992 оноос хойш хуулинд хэрэглэгдэж эхэлсэн. Хэрвээ "төрийн нийтийн" бус ард түмний мэдэлд байна гэвэл ард түмэн бүгд нэгдэн нийлж шийдвэр гаргах боломжгүй. Төрийн нийтийн өмч гэж байх ёстой болохоос биш нийтийн өмч гэж байх ёсгүй” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 48 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 51 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 53 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 54 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 56 мин Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа 57 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд дуусна 57 мин Гаалийн эрэлч нохдыг синтетик хар тамхи илрүүлэхэд сургалаа 1 цаг 4 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 3 цаг 25 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 3 цаг 25 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 3 цаг 26 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 3 цаг 26 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 3 цаг 26 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 3 цаг 27 мин Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди 4 цаг 20 мин Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цаг 47 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо 4 цаг 49 мин Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ 4 цаг 51 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top