x

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 14-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан юм.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1,093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,472 төсөвт байгууллага, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД ДУРДСАНААР НИЙТ 67.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ, 33.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨР БАЙНА

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2%-тай тэнцсэн байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнаж байгааг мөн төслийн танилцуулгад дурдсан байна.

"МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 2020 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР 4,358.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНЭЭС 1,212.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРСАН"

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Сангийн сайд танилцуулсан юм.

Дэлхий даяар эрчимтэй тархаад байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал нь Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орны нийгэм, эдийн засагт урьдчилан таамаглаагүй хохирлыг үзүүлээд байгаа юм. Уг нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2020 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгааг төслийн танилцуулгад дурджээ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас төсвийн орлого оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байгаа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнд өөрчлөлт оруулах, ач холбогдлоор нь эрэмбэлэх замаар төсвийг дахин хуваарилах зайлшгүй шаардлагыг үүсгээд байгаа аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний 6 сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Төсвийн тодотгол хийх шаардлага, үндэслэлд суурилан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжид шийдвэрлэх зарчмыг баримталжээ. Түүнчлэн экспортыг далайцтай нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх зарчмыг баримталсан байна.

Шаардлагатай өөрчлөлтүүдийг Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголд тусгахад нэгдсэн төсвийн нийт орлого 2,170.7 тэрбум төгрөгөөр буурч 10,729.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт зарлага 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 14,577.5 тэрбум төгрөг болох ба төсвийн нийт тэнцэл -3,848.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -9.9 хувьтай тэнцэх юм байна. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа 2 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө 5 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна 14 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна 19 мин Netflix Бен Аффлекийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны компанийг худалдаж авлаа 20 мин Хятад улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд дахин тэргүүллээ 2 цаг 23 мин Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа 2 цаг 29 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14311 болж нэмэгдлээ 2 цаг 30 мин Насанд хүрээгүй хүүхдэд суррон унуулахгүй байхыг уриаллаа 2 цаг 32 мин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны өвдөлт намдаах шинэ эмчилгээ нэвтрүүллээ 2 цаг 32 мин В.Зеленский: "Дружба" хоолойг засварлахад сар хагасын хугацаа шаардлагатай 3 цаг 6 мин Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 4 цаг 8 мин ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 4 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 4 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 4 цаг 45 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 4 цаг 46 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 4 цаг 46 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 19 цаг 44 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 21 цаг 48 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top