x

Хойтон суллахын хооронд хохирлоо л барагдуулмаар байна

"Хойтон суллахын хооронд хориод яах вэ, хохирлоо л барагдуулмаар байна"

Сонгуультай зэрэгцэн манай хэд хэдэн улстөрч аавын хаалга татсан. Үүнийг сонгуулийн шоу гэж харах нэгэн байхад “У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа сайн хийж байна, төрийн мөнгөөр тоглогсодтой одоо л хариуцлага тооцох нь” хэмээх иргэдийн хүлээлт ч бий болсон. Магад энэ хүлээлт МАН-д үнэмлэхүй олонхын санал авахад нөлөөлсөн байж болох. Харамсалтай нь улстөрчдийн үйлдсэн гэмийг оноосон ялтай нь харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн нь шүүхээр тогтоогдсон.

Ийн түүний үйлдсэн гэмд шүүх нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 5.5 жил хорих ял оноосон. Харин шүүхийн шийдвэрт хохирлын хэмжээ хийгээд хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар дурдаагүй юм. Гэтэл Н.Номтойбаяр улсад дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үйл явдлыг эргэн сануулбал, тэрбээр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан аж. 

Тус удирдамжийн дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваагийн тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагджээ. Гэвч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нэг ч удаа хуралдалгүйгээр улсын төсвөөс дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг авч, 27 аж ахуйн нэгжид хувааж, тус бүр 200 сая орчим төгрөг олгосон байна. Хэрэгт шалгагдаж байсан ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хууль зөрчиж зээл олгосон.

Энэ асуудалд Н.Номтойбаяр холбоотой. Бүр сайд зээл авах компаниудын жагсаалтыг бидэнд өгсөн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Энэ нь эрхэм сайд төрийн өмнөөс ажиллаж байгаа нэрээр хувийн эрх ашгийг хэрхэн дээгүүрт тавьж, Монгол Улсын хууль, тогтоомжийг уландаа гишгэснийг харуулж буй юм. Олон иргэдийн итгэл найдвар, ажилтай, орлоготой байх эх үүсвэрийг тас татсаныхаа төлөө тэрбээр ердөө 5.5 жил хорих ял авч, нийтийн албанд ажиллах эрхээ л хасуулсан юм.  

Өөр нэгэн жишээ дурдъя. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэг ил болоод гурав дахь онтойгоо золгох гэж байна. Тухайн үед УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авсан нь тогтоогдож, өдөр өдрөөр хүмүүсийн тоо хүрээгээ тэлж, багагүй шуугиан тарьж байлаа. Харин өдгөө цөөн хэдэн хүнд ял оноосон болоод толгойг нь илээд өнгөрөх бололтой.

Тухайлбал, ЖДҮХС-гаас олгох ёстой байсан зээлийг УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий компани, ах дүүст их хэмжээгээр олгох ажлыг гардан гүйцэтгэсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтан гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” компанидаа давуу байдал бий болгож, 950 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулжээ. Энэ хэрэгтээ тэрбээр гурван жилийн ял авч, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулсан ч улсад учруулсан, энгийн үйлдвэрлэгчид очих ёстой байсан 950 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшилж, өчигдөр болсноор түүнийг гэм буруутайд тооцсон. Тэрбээр ЖДҮХС-гаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт шалгагдаж буй. Энэ мэт олон жишээ дурдаж болно. 

Манай улс хоёрын хоёр Ерөнхий сайдаа шоронд хорьсон. Хальт харвал хариуцлага хүлээлгэж буй мэт боловч үнэн хэрэгтээ үүний ард том улс төр нуугдаж буй. Ерөнхий сайд асан С.Баярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нээлттэй хорих ангид таван жил хорихоор болсон. Түүнийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа “Оюутолгой” компанийн шатахууныг нийлүүлэх давуу эрхийг “Петровис” компанид олгож, энэ үйлдлээрээ  418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон гэж үзсэн юм. Мөн энэ үйлдэлд нь хамтарсан гэх “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг хоёр жилээр хорьсон.

Түүнчлэн С.Баяраас 5.5 тэрбум төгрөг, Ч.Даваанямаас 5.7 төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, улсын орлого болохоор шийдвэрлэжээ. Гэхдээ олсон орлого болох 418.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад тэдэнд оноосон ял, хураан авч байгаа мөнгөний хэмжээ шувууны сангас төдий өчүүхэн. Үүнээс гадна Оюутолгой болон Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулж шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт гурван жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг  нь дөрвөн жилээр хассан бол   Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь тус бүр гурван жилээр хассан байна.

Мөн шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хассан. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан гэдэг үндэслэлээр ял авсан юм.

Тэд бүгд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс. Тэднээр зүгээр нэг туг дахиад өнгөрөхгүй нь тодорхой. Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, олон хүнийг Өршөөлийн хуулиар шоронгоос суллах нь гарцаагүй. Тэдний тэргүүн эгнээнд дээрх улстөрчдийн нэрс бичээтэй буй гэх хардлага ч газар авсаар байна. Ял оноож байгаа нэртэй хойтон суллахаас хойш хориод яах вэ дээ, хохирлоо л барагдуулмаар байна.  

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэд (66.181.176.156)
    Зарим нь ч үнэхээр авлига албан тушаалын хэрэгтэн нь үнэн. Тиймээс ял эдлэх нь зөв. Гэтэл заримыг нь дахиж улс төрд оруулахгүйн тулд хилсдүүлж ял өгч байгаа нь аймшиг!!!
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 8 цаг 32 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 8 цаг 42 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 9 цаг 45 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 10 цаг 2 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 10 цаг 2 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 10 цаг 10 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 10 цаг 22 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 10 цаг 36 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 10 цаг 39 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 10 цаг 52 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 10 цаг 56 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 11 цаг 9 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 11 цаг 45 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 13 цаг 59 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 14 цаг 3 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 15 цаг 10 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 16 цаг 7 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 16 цаг 41 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 17 цаг 34 мин ОРОС дахь АЛЛАГА 18 цаг 31 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top