x

Хэнтийн “ЦЕМЕНТЭН ОВООЛГО”-ыг аудитаар шалгуулья!

Хэнтийн алдарт “бүтээн байгуулалт” хэмээх Их хуралдай цогцолбор, Андлалын хөшөө хэмээх цементэн хоёр “бүтээл” сошиал сүлжээг донсолгож, хэл амны бай, уур хилэнгийн талбар болж  байна. Арга ч үгүй юм, хажууханд Өвөрмонголчууд түүхийн бүтээлүүдээрээ гайхашруулж байхад хэдэн тэрбумаар хийсэн гэх эдгээр “бүтээл” хийснээсээ хийгээгүй нь дээр сэтгэгдлийг төрүүлж байгаа болохоор.

Сошиалд “онигоо”-ны баатар болоод байгаа энэхүү “бүтээл”-ийг 2019 оны арванхоёрдугаар сард Улсын комисс хүлээн авсан.

Энэ бол Их хуралдай хэмээх аугаа “бүтээл”-тэй Ерөнхий сайд баяр баясгалантай танилцаж буй агшин. Энэхүү “бүтээл” /Их хуралдай цогцолбор гэх үү, гэр гэх үү, дүйх үг үнэндээ олдохгүй байна/-ийн хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин, Шадар сайд Л.Оюун-Эрдэнэ алдарт “400 сая жуулчин ирнэ” гэсэн үгээр “хачирлаж” байсныг та бүхэн санаж байгаа байх.

Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ хөх торгон дээлээ тунаруулан баяр ёслолын байдалтай очиж танилцсан “түүхэн” зураг ч бий. Дашрамд хавчуулахад Л.Оюун-Эрдэнэ өвөөгийнхөө гэрийн буурин дээр энэхүү “бүтээл”-ээ бариулсан гэсэн тэнэмэл үгс твийтерт явна лээ. Үнэхээр ингэж гэр барьж зугаацмаар бол өөрийнхөө мөнгөөр тогломоор юм. Элэг хөшөөм онигоонуудын нэг болоод байгаа, 400 сая жуулчин бүү хэл монголчууд өөрсдөө ч ичмээр “дамшиг”-аа одоо Оюук сайд юу гэж тайлбарлах юм. Арай л “Юм хийж байгаа нэгнээ та нар бла бла...” гэхгүй л байх. Харин “Мөнгөндөө л тааруулаад, дахиад хөрөнгөө оруулалтаа нэмчихвэл...” гэх вий.

Зарим хүмүүс “Дуусаагүй байгаа юм биш үү, дуусахаараа илүү гоё болох ч юм билүү” гэж өмөөрсөн байна лээ, зайлуул. Гүйцээлээ, гүйцээлээ гэхэд нэг их дээрдэх нь юу л бол. Дээр нь дахиад хэдэн тэрбумыг ч татвар төлөгч бидний мөнгөнөөс авах юм билээ?

Сануулахад баян айлын банаг /илүү гэр/ гэмээр энэхүү “бүтээл”-д 1,9 сая төгрөг зарцуулсан бөгөөд мөнгөө “онц” зарцуулсан учраас Улсын комисс хүлээн авсан албан мэдээ энд буй. Тодотговол дуусаагүй  барилга гэсэн ангиллаар улсын комисс хүлээн авсан учраас цаашид “улс” өөрөөр хэлбэл төсвийн мөнгөөр үргэлжлүүлнэ гэсэн үг.

Зарим хүн хараад ичиж үхмээр энэхүү “бүтээл”-ийг сошиалд Исламын сүмтэй харьцуулж, үүрэн холбооны компанийн антенын суурь, баян айлын илүү гэр, Чингис хааны жорлон гэх мэтээр шоглож байна. Шоглох ч юу байх вэ дээ, харагдаж байгаа нь л ерөөсөө тэр.

Хэлбэр нь л юу юм бэ гэхээс “манай” Хэнтийн “бүтээн байгуулалт“ Исламын сүмүүдийн дэргэд зүгээр л хүүхдийн тоглоом. Жишээ болгож та бүхэн туркменчүүд 1 сая орчим доллараар бүтээсэн сүмийн зургийг харж байна. 1,9 тэрбум төгрөг зарцуулсан, одоо нэмээд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэхээр энэ сүмийн хөрөнгө оруулалтаас ч бараг давж гарахаар байгаа биз.

Үүн дээр мөн Оюук сайдын санаачлан У.Хүрэлсүхийн дэмжсэн Андлалын хөшөө бас нэмэр хачир болж байна. Мөн л гайхам сайхан эскиз зурагтай байсан энэ хөшөө гадны хүнд үзүүлэх нь бүү хэл, монголчууд өөрсдөө ч ичээд зугатаам болжээ. Баригдаж дуусаагүй байж л эхнээсээ эмтэрч байгаа энэ “бүтээл”-ыг муухан СӨХ-тэй байрных шиг хаалгатай, томхон “жорлон”, уурлаж цөхөрсөн Оюук сайдын дүртэй гэж хүмүүс хошигнож байна. Дээр нь шартсан эр, халамцсан эрсийн мөргөлдөөн, Оросын гурван баатар Монголын талд төөрсөн нь гэх мэтчилэн мундахгүй олон хошигнол, зүйрлэл “төрөөд” байгаа.

Гэхдээ энэ бүхэн бол хөнгөхөн хошигнол төдий бус, төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж, элэг доог болгож байгаагийн нэг жишээ. Өмнө нь тендер нэрээр шавар овоохой босгох бүрийд сошиал сүлжээнд хэсэг давалгаалж шоглоод, төсвийн мөнгөөр гараа угаагчдыг гааруулсны бас нэг жишээ. Уг нь энэ бол ердөө л татвар төлөгч биднийг тэнэг хэмээн доромжилж байгаа хэрэг. “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ”  гэж “саакарч” байгаа эрх баригчдын үнэн дүр зураг. Нөгөө талаас ийн “даврах” бүрд нь дуугай өнгөрч байсан татвар төлөгч бидний хүлцэнгүй, маанаг байсны “шагнал”.

Өнөөдөр олон нийтийн сүлжээ Хэнтийн хоёр “цемент”-ийг хүчтэй шүүмжилж байна. Гэвч монголчуудын зан юм хойно хэдэн өдөр шуугилдаад, дараагийн сенсациа шүүрэн авах шинжтэй. Үүнийг нь ч төсвөөр тоглогчид андахгүй мэдэж байгаа байлгүй. Эд хэсэг шуугиад л мартана гэж маадайж байгаа шинжтэй. Өөрөөр хэлбэл, цаашид ч энэ доромжлол үргэлжилнэ гэсэн үг.

Тэгэхээр бид яах ёстой вэ? Дахиад л чимээгүй өнгөрөөж, дараагийн хөрөнгө оруулалтыг нь энэ мэт “цемент”-ээр угаахыг хараад суух уу?

Хэсэг шаагилдаад орхихын оронд энэ мэт төсвийн хий зарцуулалтад хяналт, шаардлагаа тавьж, үгээ хэлэх ёстой бус уу, манайхаан.

Тэгэхээр өнөөдөр уурлан бухимдаж байгаа бүхэн, ялангуяа хүчтэй засаглал болох хэвлэлийнхэн, нөлөөллийн чадвараа өмнө ч олон харуулсан сошиалынхон энэхүү шуугианыг мартаад өнгөрөөх бус зохих төвшинд шаардлагаа тавьж, хариуцлага тооцох уриалга өрнүүлэх ёстой бус уу?

Эхний алхам бол аудитын шалгалт оруулах, цаашилбал, дахиж оруулах хөрөнгө оруулалтыг шилэн болгож хяналт тавих хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ?

Алийн болгон бид чимээгүй гүлдийж, төсвөөр тоглогч бүхнээр доромжлуулж байх вэ, тийм үү? Та санаа бодлоо илэрхийлээрэй.

А.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.219)
    Ийм МАНгаруудыг багаар нь сонгосон өөрсдөө буруутай
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Иргэд (122.201.23.122)
    Шүүмжилбэл түүхийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж яллахаа өчигдөржин мэдээллийн хэрэгслээр цацаж, эрх дарх дарангуйллаа тунхөгласан шүү цаад Оюук
    2020 оны 08 сарын 11 | Хариулах
  • Баяраа (202.9.40.4)
    Энэ нөхдүүд хулгайгаа нуухын тулд дахин гоё сүржин нэртэй сенсаац дэгдээж шудрага ёс Манан гэгч үнэ цэнээ алдчихсан үгээ хэлж попорч иргэдийн тархи угаах гэж үзэх байх эд нарын жүжиг сүржин үг үнэгүй болсон шүү
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.23.226)
    1 тэрбум чинь угаасаа 1 байшингийн л үнэ ш тээ...
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв саяхан Нийслэлийн шинэ Засаг даргыг ирэх даваа гаригт томилно 28 мин Улаанбаатар хотын агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсныг танилцууллаа 43 мин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа 44 мин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид ажиллалаа 45 мин ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр 100 оюутан суралцуулахаар хэлэлцэж байна 46 мин Элчин сайд Н.Оюундарь Украины Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 47 мин Италийн алдарт "Палио" морин уралдааны зохион байгуулагчидтай уулзлаа 47 мин "Эрдэнэт үйлдвэр" гаалийн байгууллагуудтай хамтран экспортын зардлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ 47 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 48 мин Төв болон зүүн аймгуудын нутгаар цас, бороо орж шуурна 48 мин Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учралаас л нэхэх ёстой 1 цаг 22 мин МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 15 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 15 цаг 26 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 15 цаг 26 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 15 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 17 цаг 56 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 17 цаг 58 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 18 цаг 0 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 18 цаг 1 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ
Top