x

Ардчилсан намын даргын сунгаа Орон нутгийн сонгуулийн дараа болно

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар  сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны  шийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэг  асуудлуудыг ҮБХ-ны гишүүд хэлэлцсэн.

Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд “Ковид-19” болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах,

  • ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг Орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах,

  • Ардчилсан намын Их хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр товлон хуралдуулах,

  • Одоогийн мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ҮБХ-ны нийт гишүүд үзэж, нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулах болон бусад ажлын хэсгүүдийг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Үндэсний хэмжээний улс төрийн томоохон хүчний хувьд  Ардчилсан нам  цаашид улс орны хөгжлийн бодлоготой уялдсан эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлж, удаа дараагийн ялагдалдаа бодит дүгнэлт хийж, мянга, мянган жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг сэргээн, улс орны тулгуур багана болж ажиллахаа намын удирдлагууд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top