x

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа качикоши хийлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2020.07.26/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн найм дахь өдөр Хакүхо Шоо Кагаяакитай тааран барилдсан бол озэки Асанояама Аойяаматай учраа таарав.

Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх болсон. Тэрбээр нагоя башёгийн найм дахь өдөр Кагаяакиг давж, найм дахь ялалтаа авсан бол Кагаяаки гурав давж, тав унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.

Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа нэг ч уналгүйгээр качикоши хийлээ. Тэрбээр өмнө нь 49 качикоши хийхдээ 34-т нь тухайн башёдоо түрүүлж байжээ.

Харин Ёкозүна Какүрюү Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн найм дахь өдөр Аойяаматай тааран барилдаж, өрсөлдөгчөө давлаа. Асанояама башёг найман даваатай нэг ч унаагүй Хакүхогийн адилаар башёг тэргүүлж байна.

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр Нишикигитэй тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар долоон даваа нэг унаатай явж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил Токүшорюүтой тааран барилдаж ээлжит ялалтаа авч зургаа давж, хоёр унасан үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама нар найман даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Шодай, Митакеүми, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар долоон даваа нэг унаатай удаалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 16 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 24 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 35 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 45 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 59 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 31 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 41 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top