x

Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Х.Баттулгыг Цагдаагийн Ерөнхий Газрын Даргад сануулга өгөхөд хүргэлээ

Монгол Улсын 25 Ерөнхий сайд С.Баярын тэргүүлсэн, МАН, АН-ын Хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээрээ шүүхээс 10 жилийн ял сонсов. Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Оюу Толгойд Монголын талыг төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд, Б.Бямбасайхан болон Б.Ариунсан, Б.Бадрал нарыг Дубайд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр мөн шүүхээс 1.6-4 жилийн хорих ялыг тус бүрт нь оноогоод байна. 

Араас нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг мөн гэм буруутайд тооцож таван жилийн ял ногдуулсан нь энэ өдрүүдийн гол шуугиан байв.

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал шүүхээс ял оноосноор үргэлжлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадаас мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татах шалтгаан болов. 

"Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа!" хэмээх гарчиг бүхий цахим хуудсаараа дамжуулсан түүний байр суурь бүхэлдээ өдгөөгийн Ерөнхийлөгч рүү чиглэсэн нь чиглэсэн нь анхаарал татах.

Тэдгээр дунд нэгэн ноцтой өгүүлбэр явсан нь "Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугүй явлаа.

Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу?" гэсэн үг байв.

Өөрөөр хэлбэл, "Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу" гэх Ерөнхий сайд асны үг Төрийн ордонд амиа алдсан УИХ-ын гишүүн, сайд агсаны амиа алдсан хэргийн зангилаанд бас нэгэн эргэлзээг үүсгэж орхисон хэрэг. Сонирхолтой нь, С.Баярцогт нартай холбоотой асуудлаар Ч.Сайханбилэг мэдэгдэл хийгээд удаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газрын даргаар очсон хурандаа Ж.Болдыг өрөөндөө дуудан уулзаж, "Төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.

Төрийн ордонд амь насаа алдсан төр нийгмийн зүтгэлтэн хийгээд Х.Баттулга, Ч.Сайханбилэг нарын хувьд нэгэн цагт Ардчилсан намын малгайнд хамтдаа зүтгэж, бодлого тодорхойлж явсан хүмүүс.

Цаг хугацааны дэнс, улс төр, бизнесийн хамаарал бүхий харилцан ашиг сонирхол нь тэднийг өөр хооронд нь хэзээ, хаана зөрчилдүүлж, голын наана, цаана гаргасныг хэлж мэдэхгүй ч өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх намтар, түүх нь Ардчилсан намтай холбогддог нь салшгүй, гашуун үнэн.

Гагцхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цагдаагийн ерөнхий газрын шинэ даргыг дуудаж сануулга өгснөөр үргэлжилсэн нь бас нэгэн асуултыг дагуулж эхэллээ.

Г.Эрхэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (96.51.169.163)
    Эрх үүргээ мэддэгггүй,мэдэхийг ч хүсдэггүй, нэг ийм юм юм руу үсчдэг рэкэтчин ёрөнхийлөгчтэй болжээ бид
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 21 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 38 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 42 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 51 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 6 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 11 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 15 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 34 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 36 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 22 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 1 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 4 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 7 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 26 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 11 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 12 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 23 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top