x

Б.Баттүшиг олон улсын Олимпын хорооны гишүүн болжээ

Жар илүү жилийн түүхтэй Монголын Олимпийн хөдөлгөөнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Энэ бол Монгол хүн Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнээр сонгогдсон үйл явдал юм. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны 136-р чуулганд оролцогсдын олонхийн саналаар ОУОХ-ны гишүүнээр сонгогдлоо.

“Шинээр сонгогдсон гишүүдийн ур чадвар, туршлагын олон талт байдал нь ОУОХ төдийгүй нийт Олимпийн Хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах дурдсан нь санамсаргүй хэрэг биш. Б.Баттүшиг болон түүнтэй хамт сонгогдсон дөрвөн шинэ гишүүнийг оролцуулан ОУОХ нь нийт 103 гишүүнтэй болж байгаа нь энэ. Лондоны Олимпийг Зохион Байгуулах Хорооны дарга, Олимпийн аварга, Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое, Хорватын ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар ОУОХ-д суудалтай болов. Олон Улсын Олимпийн Хорооны засаглалын шинэчлэлийн гол чиглэл болох эмэгтэйчүүд болон залуучуудыг дэмжих бодлогын илрэл нь эдгээр дэвшүүлэлт болжээ. Б.Баттүшигийн хувьд залуу үеийн төлөөлөл болон ОУОХ-ны гишүүнд нэр дэвшиж, 2025 он хүртэл сонгогдсон юм.

“ОУОХ-нд төлөөлөлтэй болж байна гэдэг Монголын спортын салбар, Олимпийн хөдөлгөөн зөв гольдролдоо яваагийн илэрхийлэл боллоо гэж хэлж болно. Салбарын хувьд Олимпийн аваргатай болсноос хойшхи хамгийн онцлох үйл явдлуудын нэг ч гэж онцлоход буруудахгүй. Олимпийн хөдөлгөөний хамгийн том байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд Монгол хүн оролцох болсон нь олон давуу талыг авчрах нь гарцаагүй” хэмээн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хэлж байна. Үүнээс өмнө “Олимпийн өвөө” хэмээн авгайлагддаг С.Магван 2007 оныг хүртэл ОУОХ-ны гишүүнээр ажилласан юм.

Олон Улсын Олимпийн Хороо бол үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө, ач холбогдлоороо дэлхийн хамгийн том төрийн бус байгууллагуудын нэг юм. ОУОХ-г зөвхөн Олимпийн наадмыг зохион байгуулдаг гэдгээр нь харах нь өрөөсгөл зүйл. 1894 онд анх байгуулагдсан тус байгууллага өдгөө 206 үндэсний Олимпийн Хороодыг эгнээндээ нэгтгэсэн олимпийн боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хамгийн гол хөдөлгүүр, спортын хөгжлийг дэлхий даяар хамгийн тууштай дэмжигч байгууллагад тооцогддог. Үүнээс гадна ихэнх олон улсын спорт холбоодын хамгийн гол санхүүжүүлэгчийн хувьд, тэдгээр спортын арга хэмжээ, үйл ажиллагаа, хөгжлийн чухал нэгэн оролцогч тал нь ОУОХ болоод байгаа юм. Б.Баттүшиг 2018 оноос хойш ОУОХ-ны хамгийн нөлөөтэй комиссуудын нэг Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдож, улмаар улиран нэрлэгдээд байсан билээ.

“ОУОХ-ны бодлого, стратегийг тодорхойлогч гол комиссуудын нэгийг төлөөлнө гэдэг маш нэр төрийн хэрэг. Комиссын бусад гишүүдийн туршлага, намтар ч комиссын чанар чансааг харуулдаг. Спортын салбар өөрөө арилжааны шинжтэй болж, санхүүгийн асар том хөдөлгүүрийг үүсгэсэн учир урт хугацааны ивээн тэтгэлэг-түншлэл-хамтын ажиллагаа их чухал ач холбогдолтой болж ирсэн юм. Б.Баттүшигийн туршлага, мэдлэг ч Монголын спортын салбарт эерэгээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна” 

Хэрэглээ, зан төлөв, сонирхлын хувьд өмнөх үеүдээс ялгаатай шинэ үеийнхэнд илүү ойртож, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн олгож буй давуу талыг олимпийн хөдөлгөөний сууринд шингээх нь ОУОХ-ны гол зорилго болоод буй. Тиймдээ ч Б.Баттүшигийн хувьд олимпийн хөдөлгөөнийг дижитал эрин үед шилжилт хийж, их тоон өгөгдөл, хиймэл оюун, AR/VR зэрэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гол зорилго байх болно. 

Б.Баттүшиг 2015 онд Монголын Бадминтоны Холбооны Ерөнхийлөгч болжээ. Ахлах сургуульд байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, NBA-д тоглох мөрөөдөлтэй байсан тэрээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийг дүүргэн эх орондоо ирсэн хойноо ч спортын мөрөөдлөө орхисонгүй. Гэхдээ тэрээр энэ удаад, тоглогч, тамирчны хувиар бус зүтгэлтэн, дэмжигчийн хувиар эргэн ирэв.

Бадминтон бол Монголчуудын дунд “агаарын теннис” хэмээн түгсэн амархан хичээллэж болдог спорт. Б.Баттүшиг үүрэгт ажилдаа орсноос хойш хүүхэд залуусыг энэ спортоор хичээллүүлэх, орон нутгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч эхэлжээ. Монгол улсад олон улсын өндөр чансаатай тэмцээн гурван жил дараалан явагдаж, өөр орны чадварлаг тамирчидтай хүч сорих боломж олдсон нь гол онцлох ажлуудын нэг болсон юм. Монголчуудын дунд “агаарын теннис” хэмээн дэлгэрсэн бадминтоноор Монгол хүүхэд залуус цахиур хагалах цаг ойрхон хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Түүний Монголд хийж буй ажлыг олон улсаас сайшааж, улмаар Дэлхийн Бадминтоны Холбооны гүйцэтгэх зөвлөлд сонгосон нь олимпийн төрлийн спортын олон улсын холбооны удирдах албан тушаалд сонгогдон ажиллах болсон анхны Монгол хүн болсныг энд ташрамд онцолъё. 

Түүний ТУЗ-ийн даргаар ажилладаг Скайтел, ИМарт компаниуд спортын салбарын хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэгт тооцогдоно. Рио 2016 Олимпийн наадам, Жакарта 2018 Азийн наадам,  Лозанн 2020 Залуучуудын Өвлийн наадамд алтан түншээр эдгээр байгууллагууд ажиллаж, олон баг, тамирчдыг дэмжиж, амжилт үзүүлэх гол хөшүүргийн нэг нь болсоор иржээ. Б.Баттүшиг эдгээр байгууллагуудаараа болон сангаараа дамжуулан бокс, жиүжицү, сагсан бөмбөгийн спортыг дэмждэг ажээ.

2017 онд Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэр цагаас хойш МҮОХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн асуудалд онцгойлон анхаарах болсон тэрээр Токио 2020 Олимпийн наадмын багийн ахлагчаар сонгогдоод байгаа юм. Энэ үүрэгт ажлынхаа хүрээнд тэрээр “Mongolia House” төслийг санаачилж, удирдаж байгаа нь улс орон, соёл уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлах алтан боломж билээ.

“Сая сая хүний анхаарлын төвд байдаг Олимпийн наадмын үеэр улс орнууд өөрсдийн онцлог, өвийг харуулсан төв байгуулдаг жишиг бий. Энэ хүрээнд Mongolia House нь гадаадын жуулчдад мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдыг татах, сонирхогчдод таниулах онцгой ач холбогдолтой төсөлд тооцогдож буй” хэмээн онцолж байна. 

Юутай ч Монгол мэргэжилтэн Олимпийн хөдөлгөөний хамгийн том байгууллагад данстай болов. Энэ үйл явдал нь Монголын спортын салбар, түүнд харьяалагддаг бүхий л холбоод, байгууллагууд болон оролцогч талуудад эерэг тусгал үзүүлэх нь цаг хугацааны асуудал биз ээ. 

А.Ундрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 5 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 13 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 23 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 29 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 33 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 37 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 31 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 4 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 33 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 38 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 41 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 45 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 14 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 21 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top