x

Байнгын хороодын дарга нарыг сонгов

Байнгын хорооны дарга нарыг сонгож батлав

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын Байнгын хороодын даргыг сонголоо.

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиар УИХ-д Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Үйлдвэржилтийн бодлогын; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

1.    Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;

2.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун;

3.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат;

4.    Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;

5.    Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;

6.    Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг;

7.    Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;

8.    Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;

9.    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн;

10. Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;

11. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3-88.7 саналаар тус тус сонгогдов.

Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсан тооцож, төслийн эцсийн найруулгыг сонслоо.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Дараа нь Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх харьяа Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын; Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Хөнгөн үйлдвэрлэлийн; Хүнд үйлдвэрлэлийн; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн,; Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо тус тус ажиллахаар хуульчилсан.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Байнгын хороод хуралдаанаараа өөрийн эрхлэх асуудлын хүрээний дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар 

2.    Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

3.    Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням

4.    Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг

5.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцна.

Тусгай хяналтын дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан

2.    Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг

3.    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд

4.    Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

5.    Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан

6.    Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан

7.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.

Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцах юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчлөхөөр шийдвэрлэснийг дэмжив.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан

2.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар

3.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил

4.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат

5.    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин

2.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

5.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

6.    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

7.    Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

8.    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

9.    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг дагнан хариуцах бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн  А.Адьяасүрэн

2.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

3.    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.    Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

5.    Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн  А.Адьяасүрэн

2.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.    Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар

4.    Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор

5.    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

6.    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн

7.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.

Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хүнд үйлдвэрлэлийн дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

2.    Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар

3.    Улсын Их Хурлын гишүүн Б. Чойжилсүрэн

4.    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн

5.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан

6.    Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.  

Хүний эрхийн дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа

2.    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

3.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг

4.    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

5.    Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир

6.    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

7.    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцна.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

1.    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

2.    Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

3.    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

4.    Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал

5.    Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг

6.    Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд

7.    Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг дагнан хариуцаж ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг 52 мин 660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа 1 цаг 2 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө 1 цаг 5 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна 1 цаг 14 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна 1 цаг 19 мин Netflix Бен Аффлекийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны компанийг худалдаж авлаа 1 цаг 20 мин Хятад улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд дахин тэргүүллээ 3 цаг 23 мин Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа 3 цаг 29 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14311 болж нэмэгдлээ 3 цаг 30 мин Насанд хүрээгүй хүүхдэд суррон унуулахгүй байхыг уриаллаа 3 цаг 32 мин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны өвдөлт намдаах шинэ эмчилгээ нэвтрүүллээ 3 цаг 32 мин В.Зеленский: "Дружба" хоолойг засварлахад сар хагасын хугацаа шаардлагатай 4 цаг 6 мин Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 5 цаг 8 мин ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 5 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 5 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 5 цаг 45 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 5 цаг 46 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 5 цаг 46 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 20 цаг 44 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top