x

Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэллээ

Ардчилсан намын удирдлагууд энэ сарын 6-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам X дугаар их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийн будлиан маргаан дуусаагүй. Энэ сонгуулиар хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч шалган тогтоолгох талаар ажиллаж байгаа. Цаашид энэ ажил үргэлжлэх байх. Ардчилсан нам өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд УИХ-ын сонгууль болон нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлээд асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ардчилсан нам дотоод үндсэн дүрэмтэй. Энэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Ийм учраас Ардчилсан нам өнөөдөр дотоод үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс энэ сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намын Х их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулна. Энэ хуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдээллээ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байна. Долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна. Өнөөдрөөс Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэлснийг мэдэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 1 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 1 цаг 9 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 1 цаг 10 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 1 цаг 11 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 12 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 2 цаг 32 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 2 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 2 цаг 35 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 2 цаг 37 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 2 цаг 38 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 2 цаг 40 мин Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа 2 цаг 41 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд дуусна 2 цаг 41 мин Гаалийн эрэлч нохдыг синтетик хар тамхи илрүүлэхэд сургалаа 2 цаг 48 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 5 цаг 9 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 5 цаг 9 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 5 цаг 10 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 5 цаг 10 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 5 цаг 10 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 11 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top